96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Хөвсгөлийн зам энэ жил ашиглалтад орно
Засгийн газрын хэрэгжүүлж буй нэгэн чухал ажил нь аймгийн төвүүдийг авто замаар холбох. Уг ажлыг хариуцан гүйцэтгэж буй Зам, тээврийн сайд А.Гансүх холбогдох албаныхантай хамт Булган, Хөвсгөлийн замын ажил хэрхэн үргэлжилж буйг газар дээр нь шалгажээ. Энэ жилийн хувьд Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл аймгийн төв хатуу хучилттай замаар нийслэлтэй холбогдох төлөвлөгөөтэй. Хөвсгөл-Булганы чиглэлийн 259 км авто замын ажлыг, зам барилгын дөрвөн компани хэсэгчлэн хувааж гүйцэтгэж буй.
Гэрээний хугацаанд ажлаа амжуулахын тулд цаг наргүй ажиллаж байгаагаа төслийн зохицуулагч С.Баясгалан хэлж байв. “Сарын өмнө ирэхэд ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байсан. Гэтэл одоо ирэх сарын 1 гэхэд Хөвсгөл-Булганы авто замын ажил бараг дуусчихна гэсэн итгэл төрлөө. Энэ ондоо багтааж дуусгахын тулд ойр ойр хянаж ажиллалаа” хэмээн сайд А.Гансүх онцолсон юм. Тариалан сумын 32 км зам барилгын ажлыг гүйцэтгэгч “Хотгор зам” компани өмнө нь цаг агаараас шалтгаалж ажил нь нэлээд удааширсан байжээ. Харин энэ удаа зургаахан км замын асфальтан хучилт хийгээд дуусчихна хэмээн угтсан аж. Мөрөн-Тариалан чиглэлийн 25 км авто замын ажил хийхээр гэрээ байгуулсан “Их Монгол барилга” компани суурийн ажлыг дууссан, одоогоор 16 км замын асфальтан хучилтын ажил үлдсэн, гэрээт хугацаандаа амжиж дуусгана гэжээ.

0 Сэтгэгдэл