Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Олон улсын хөрөнгө оруулалтын банктай хамтарна
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Захирал Н.Н.Косов нар “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам болон Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд тус банкнаас хийх хөрөнгө оруулалт, үүний дотор жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулахад түлхүү анхаарч ажиллах аж.
Талууд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор манай улсад аж үйлдвэрийн цогцолборуудыг шинээр барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийхийг тэргүүлэх чиглэлээ болгохоор тохирчээ.
Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь 1970 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа ба тус банкны гишүүн орнуудад Монгол Улс, ОХУ, Болгар Улс, Румын Улс, БНСВУ, БНЧУ, БНКУ, Бүгд Найрамдах Словак Улс зэрэг нийт найман орон багтдаг байна. Уг банкнаас гишүүн орнуудын үйл ажиллагааг дэмжихдээ тухайн улсын санхүүгийн зах зээлийн чадавхийг дээшлүүлэхийг чухалчлан авч үздэг байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Олон улсын хөрөнгө оруулалтын банкны Захирал Н.Н.Косов нар “Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам болон Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк хоорондын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.Энэхүү санамж бичгийн хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам болон Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдэд тус банкнаас хийх хөрөнгө оруулалт, үүний дотор жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулахад түлхүү анхаарч ажиллах аж.

0 Сэтгэгдэл