УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Б.Дөлгөөнийг “Тамирчны алдар” цол тэмдгээр шагнав
Залуучуудын зуны “Наньжин-2014” олимпын II наадмаас мөнгөн медаль хүртсэн Налайх дүүргийн тамирчин Ө.Дөлгөөний амжилтыг үнэлж Монголын залуучуудын холбооноос “Тамирчны алдар” цол тэмдгээр шагналаа.
Тэрээр БНХАУ-ын Наньжин хотноо өнгөрсөн сарын 16-28-нд болсон залуучуудын зуны олимпын II наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд зодоглож мөнгөн медалийн эзэн болсон юм.
Налайх дүүргийн Эрдмийн-Оргил цогцолбор сургуулийн 11-4 ангид сурдаг тэрээр багаасаа бөхийн спортод сонирхолтой хүүхэд байжээ. Тэрээр ярихдаа“Дөрвөн жилийн өмнө Налайх дүүргийн уугуул Б.Батцэцэг эгч Сингапурын Залуучуудын олимпын наадмаас анхны алтан медалийг авчирч байсан. Тэгээд энэ мундаг эгч шиг бөх болж олимпоос алтан медаль авна гэдэг хүсэл мөрөөдлийг тээж 2010 онд Д.Мөнхбаяр багшдаа шавь орж байлаа. 2010 оноос хойш 4 жилийн хугацаанд энэ спортоор хичээллэж, багштайгаа хамт олимпод бэлдсэн” хэмээв.
Түүний амжилтаас дурдвал 2012, 2014 онд УАШТ-ий алт, 2013 онд хүрэл медаль хүртжээ. Мөн 2012 онд Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт байр эзэлж байв. Сахагийн хүүхдийн их наадам, монгол туургатны хүүхдийн их наадамд түрүүлж байсан. Тайландад болсон Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байжээ.
Залуучуудын зуны “Наньжин-2014” олимпын II наадмаас мөнгөн медаль хүртсэн Налайх дүүргийн тамирчин Ө.Дөлгөөний амжилтыг үнэлж Монголын залуучуудын холбооноос “Тамирчны алдар” цол тэмдгээр шагналаа.Тэрээр БНХАУ-ын Наньжин хотноо өнгөрсөн сарын 16-28-нд болсон залуучуудын зуны олимпын II наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд зодоглож мөнгөн медалийн эзэн болсон юм.

0 Сэтгэгдэл