УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Чөлөөтийн бөхчүүд ДАШТ-д ямар амжилт үзүүлсэн бэ
Эрэгтэй бөхчүүд 1963 оноос хойш 38 дахь удаагаа ДАШТ-д оролцож байна. 1982 онд ганц удаа л өнжсөн байдаг. Эмэгтэй бөхчүүд 2001 оноос хойш 13 дахь удаагаа тасралтгүй оролцож байгаа юм. Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ний эрэгтэй төрлөөс алтан медаль 3, мөнгөн медаль 12, хүрэл медаль 15, эмэгтэй төрлөөс алтан медаль 1, мөнгөн медаль 5, хүрэл медаль 9-ийг хүртжээ. Монгол Улсын баг тамирчид ДАШТ-ээс алтан медаль 4, мөнгөн медаль 17, хүрэл медаль 24, нийтдээ 45 медаль хүртсэн чамгүй өндөр амжилтыг үзүүлээд байна.
Чөлөөт бөхийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдээс анхны алтан медалийг З.Ойдов 1974 онд, анхны мөнгөн медалийг Б.Жамсран 1971 онд, анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат 1967 онд, эмэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг С.Батцэцэг 2010 онд, анхны мөнгөн медалийг О.Бурмаа 2009 онд, анхны хүрэл медалийг Ц.Энхжаргал 2005 онд авчээ. ДАШТ-нд дасгалжуулагчаар анх О.Цэрэндагва, шүүгчээр Г.Ишням оролцсон байна. ДАШТ-ээс 3 медаль авсан 3 бөх бий. Тухайлбал, З.Ойдов алтан медаль 2, хүрэл медаль 1, Х.Баянмөнх алтан медаль 1, мөнгөн медаль 2, О.Насанбурмаа 3 хүрэл аваад байна.
Харин хошой медаль авсан 9 бөх байдгаас С.Батцэцэг алт, мөнгөн медаль, Б.Болд, О.Пүрэвбаатар нар мөнгөн медаль тус бүр 2, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, А.Энхээ, А.Наранбаатар, О.Бурмаа нар мөнгө, хүрэл медаль, Т.Мөнхтуяа хошой хүрэл медаль хүртээд байна. Мөн ДАШТ-ээс хамгийн олон медаль авсан нь эрэгтэй баг 1971, 1974, 1975, 1985 онуудад тус бүр 3 медаль, эмэгтэй баг 2013 онд 5 медаль хүртэж байжээ. Эрэгтэй баг 1974, 1975 онуудад тус бүр IҮ байр, эмэгтэй баг 2013 онд II байр эзлэсэн нь хамгийн дээд амжилт юм.
Манай эрэгтэй баг 1963 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 52 кг-д Д.Хашбат, Д.Лодой, 57 кг-д Б.Сүхбаатар, 63 кг-д Т.Зундуй, 70 кг-д Ж.Мөнхбат, 87 кг-д С.Цэрэн, -97 кг-ын жинд Ө.Эрдэнэ-Очир, +97 кг-д Ц.Санжаа нар тамирчнаар, О.Цэрэндагва дасгалжуулагчаар, Г.Ишням шүүгчээр, Н.Тарваа эмчээр, С.Шархүү багийн ахлагчаар оролцжээ.
Манай эмэгтэй баг 2001 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 46 кг-д Ц.Энхжаргал, 51 кг-д Н.Отгонжаргал, 62 кг-д О.Мягмарсүрэн нар тамирчнаар, Т.Сүхбаатар, Ч.Раднаабазар нар дасгалжуулагчаар, А.Басхүү шүүгчээр оролцжээ. ДАШТ-д эрэгтэй бөхчүүдээс Х.Баянмөнх 11 удаа, эмэгтэй бөхчүүдээс Ц.Энхжаргал 9 удаа, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ч.Дамдиншарав 9 удаа эмэгтэй багийн дасгалжуулагчаар Т.Сүхбаатар 9 удаа, А.Басхүү 24 удаа шүүгчээр оролцсон нь хамгийн олон удаа энэ тэмцээнд оролцсон монгол хүмүүс болж байна.
Тэгээд юу гэж, З.Ойдов 2 алтан медаль гэсэн байгаа биз дээ
Hoshoi avarga Z.Oidov shuu
Эрэгтэй бөхчүүд 1963 оноос хойш 38 дахь удаагаа ДАШТ-д оролцож байна. 1982 онд ганц удаа л өнжсөн байдаг. Эмэгтэй бөхчүүд 2001 оноос хойш 13 дахь удаагаа тасралтгүй оролцож байгаа юм. Монголын чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-ний эрэгтэй төрлөөс алтан медаль 3, мөнгөн медаль 12, хүрэл медаль 15, эмэгтэй төрлөөс алтан медаль 1, мөнгөн медаль 5, хүрэл медаль 9-ийг хүртжээ. Монгол Улсын баг тамирчид ДАШТ-ээс алтан медаль 4, мөнгөн медаль 17, хүрэл медаль 24, нийтдээ 45 медаль хүртсэн чамгүй өндөр амжилтыг үзүүлээд байна.Чөлөөт бөхийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдээс анхны алтан медалийг З.Ойдов 1974 онд, анхны мөнгөн медалийг Б.Жамсран 1971 онд, анхны хүрэл медалийг Ж.Мөнхбат 1967 онд, эмэгтэй бөхчүүдээс анхны алтан медалийг С.Батцэцэг 2010 онд, анхны мөнгөн медалийг О.Бурмаа 2009 онд, анхны хүрэл медалийг Ц.Энхжаргал 2005 онд авчээ. ДАШТ-нд дасгалжуулагчаар анх О.Цэрэндагва, шүүгчээр Г.Ишням оролцсон байна. ДАШТ-ээс 3 медаль авсан 3 бөх бий. Тухайлбал, З.Ойдов алтан медаль 2, хүрэл медаль 1, Х.Баянмөнх алтан медаль 1, мөнгөн медаль 2, О.Насанбурмаа 3 хүрэл аваад байна.
Харин хошой медаль авсан 9 бөх байдгаас С.Батцэцэг алт, мөнгөн медаль, Б.Болд, О.Пүрэвбаатар нар мөнгөн медаль тус бүр 2, М.Хойлогдорж, Ц.Нацагдорж, А.Энхээ, А.Наранбаатар, О.Бурмаа нар мөнгө, хүрэл медаль, Т.Мөнхтуяа хошой хүрэл медаль хүртээд байна. Мөн ДАШТ-ээс хамгийн олон медаль авсан нь эрэгтэй баг 1971, 1974, 1975, 1985 онуудад тус бүр 3 медаль, эмэгтэй баг 2013 онд 5 медаль хүртэж байжээ. Эрэгтэй баг 1974, 1975 онуудад тус бүр IҮ байр, эмэгтэй баг 2013 онд II байр эзлэсэн нь хамгийн дээд амжилт юм.
Манай эрэгтэй баг 1963 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 52 кг-д Д.Хашбат, Д.Лодой, 57 кг-д Б.Сүхбаатар, 63 кг-д Т.Зундуй, 70 кг-д Ж.Мөнхбат, 87 кг-д С.Цэрэн, -97 кг-ын жинд Ө.Эрдэнэ-Очир, +97 кг-д Ц.Санжаа нар тамирчнаар, О.Цэрэндагва дасгалжуулагчаар, Г.Ишням шүүгчээр, Н.Тарваа эмчээр, С.Шархүү багийн ахлагчаар оролцжээ.
Манай эмэгтэй баг 2001 онд Болгар улсын София хотод болсон ДАШТ-нд анх удаа оролцсон, Уг ДАШТ-нд 46 кг-д Ц.Энхжаргал, 51 кг-д Н.Отгонжаргал, 62 кг-д О.Мягмарсүрэн нар тамирчнаар, Т.Сүхбаатар, Ч.Раднаабазар нар дасгалжуулагчаар, А.Басхүү шүүгчээр оролцжээ. ДАШТ-д эрэгтэй бөхчүүдээс Х.Баянмөнх 11 удаа, эмэгтэй бөхчүүдээс Ц.Энхжаргал 9 удаа, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Ч.Дамдиншарав 9 удаа эмэгтэй багийн дасгалжуулагчаар Т.Сүхбаатар 9 удаа, А.Басхүү 24 удаа шүүгчээр оролцсон нь хамгийн олон удаа энэ тэмцээнд оролцсон монгол хүмүүс болж байна.
0 Сэтгэгдэл
2014.09.08
2014.09.08
























