УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Чөлөөт бөхийн ДАШТ эхэллээ
Өнөөдөр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2014 оны эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь удагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д эхэллээ.
Дэлхийн 100 орчим орны шилдэг 800 гаруй бөх ур чадвар, бяр тэнхээгээ сорин ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Тухайлбал , энэ тэмцээнд ОХУ, Болгар, Гүрж, Иран, АНУ, Монгол, Турк, Англи, Япон, Франц, Грек, Азербайжан, Украин, Узбек, Армян, Казахстан, Беларусь, Канад, Польш, БНАСАУ, Унгар, ХБНГУ, Чех, БНСУ, Словак зэрэг чөлөөт бөхийн спортоор дэлхий, олимпийн дэвжээнд тэргүүлэгч орнуудын шилдгүүд ирсэн байна. Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулна.
Өнгөрсөн жил Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-нд Гавьяат тамирчин Г.Мандахнаран 65 кг-д хүрэл медаль хүртэж эрэгтэй баг 19 оноогоор наймдугаар байр эзэлж Дэлхийн цомын төлөө эрэгтэй багуудын тэмцээнд оролцох эрх авсан амжилтаа энэ жил ахиулна гэдэгт манай бөх сонирхогчид итгэж байна.
Өнөөдөр манай дөрвөн бөх дэвжээнд гарч барилдах бөгөөд Э.Бэхбаяр, Б.Анхбаяр, О.Үйтүмэн нар ДАШТ-нд хоёр дахь удаагаа, Ж.Чулуунбат 5 дахь удаагаа, О.Үйтүмэн, Ж.Чулуунбат хоёр олимпийн наадамд барилдаж байсан бүгд л туршлагатай бөхчүүд юм. Чөлөөт бөх нь Монгол Улсын тэргүүлэгч спорт төрөлд зүй ёсоор ордог.
Өнөөдөр чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2014 оны эрэгтэй 44 дэх, эмэгтэй 25 дахь удагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Узбек улсын нийслэл Ташкент хотын “Гимнастикийн ордон”-д эхэллээ.Дэлхийн 100 орчим орны шилдэг 800 гаруй бөх ур чадвар, бяр тэнхээгээ сорин ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. Тухайлбал , энэ тэмцээнд ОХУ, Болгар, Гүрж, Иран, АНУ, Монгол, Турк, Англи, Япон, Франц, Грек, Азербайжан, Украин, Узбек, Армян, Казахстан, Беларусь, Канад, Польш, БНАСАУ, Унгар, ХБНГУ, Чех, БНСУ, Словак зэрэг чөлөөт бөхийн спортоор дэлхий, олимпийн дэвжээнд тэргүүлэгч орнуудын шилдгүүд ирсэн байна. Өнөөдөр эрэгтэй чөлөөт бөхийн 57, 70, 86, 125 кг жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулна.

0 Сэтгэгдэл