Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна
Цахилгаан моторт бичил тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол, гэмтлийн тохиолдол 6 дахин өсчээ
Уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаанд оролцуулах зөвшөөрлийг нотариатын системд бүртгүүлж, баталгаажуулна
Засгийн газар 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө
Улаанбаатар хотын музей 3500 гаруй үзмэртэй
Нийслэлийн таван байршилд авто замын засвар, шинэчлэл хийнэ
Ц.Мөнхтөр: Өмнөх Засгийн газруудын зарчмаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажилладаг
Засгийн газар 28 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нийт 390 сая төгрөгийн “хаалтын гэрээ” байгуулсан тухай мэдээлэл өгчидөр цахим сайтуудаар цацагдсан. Харин энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөрөөс зарим зүйлийг тодрууллаа.
Засгийн газар олон сая төгрөгөөр хаалтын гэрээ хийсэн мэтээр сүүлийн үед мэдээлж байна. Хаалтын гэрээ, хамтын ажиллагааны гэрээ гэдэг тусдаа. Тэгээд ч нэг сонин тав, арван сая төгрөг аваад бүх зүйлээ хаалгаад, дуугүй явна гэж байхгүй зүйл. Монгол Улсын Засгийн газрын өдөр тутмын мэдээлэлд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцож, олон нийтэд түгээж, хүргэж байдаг учир дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ хамтран ажиллах гэрээ байгууллаа гээд бид нэг ч удаа ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэгж бич, ингэж ярь гэж зааж зааварлаж байгаагүйг бүгд мэднэ. Хэрэв миний зүгээс эсвэл манай Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас ингэж хэлсэн байвал баримттайгаа гаргаад ир. Хамтран ажиллах гэрээг зөвхөн манай Засгийн газар ч хийгээгүй. Өмнөх Засгийн газрууд ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй энэ зарчмаар хамтран ажилладаг байсан. Үүнийг нь үргэлжлүүлж мэдээллээ хүргэж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад олон хөтөлбөр хэрэгжүүлж, томоохон бүтээн байгуулалт хийсэн. Энэ бүх үйл ажиллагааны талаарх мэдээллээ олон нийтэд хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан болохоос хэвлэн нийтлэх эрхийг хааж боосон зүйл байхгүй.
Засгийн газар 28 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй нийт 390 сая төгрөгийн “хаалтын гэрээ” байгуулсан тухай мэдээлэл өгчидөр цахим сайтуудаар цацагдсан. Харин энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөрөөс зарим зүйлийг тодрууллаа. Засгийн газар олон сая төгрөгөөр хаалтын гэрээ хийсэн мэтээр сүүлийн үед мэдээлж байна. Хаалтын гэрээ, хамтын ажиллагааны гэрээ гэдэг тусдаа. Тэгээд ч нэг сонин тав, арван сая төгрөг аваад бүх зүйлээ хаалгаад, дуугүй явна гэж байхгүй зүйл. Монгол Улсын Засгийн газрын өдөр тутмын мэдээлэлд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцож, олон нийтэд түгээж, хүргэж байдаг учир дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ хамтран ажиллах гэрээ байгууллаа гээд бид нэг ч удаа ямар ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг тэгж бич, ингэж ярь гэж зааж зааварлаж байгаагүйг бүгд мэднэ. Хэрэв миний зүгээс эсвэл манай Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас ингэж хэлсэн байвал баримттайгаа гаргаад ир. Хамтран ажиллах гэрээг зөвхөн манай Засгийн газар ч хийгээгүй. Өмнөх Засгийн газрууд ч гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй энэ зарчмаар хамтран ажилладаг байсан. Үүнийг нь үргэлжлүүлж мэдээллээ хүргэж байгаа юм. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад олон хөтөлбөр хэрэгжүүлж, томоохон бүтээн байгуулалт хийсэн. Энэ бүх үйл ажиллагааны талаарх мэдээллээ олон нийтэд хүргэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан болохоос хэвлэн нийтлэх эрхийг хааж боосон зүйл байхгүй.
0 Сэтгэгдэл
























