115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
Зам, тээврийн сайд А.Гансүх хуулийн төсөл өргөн барив
УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг Засгийн газраас боловсруулсан хуулийн төслүүдийг өргөн барилаа.
Авто замын салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх”, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх”, “Баруун бүсэд нутгийн иргэдийн оролцоотойгоор орон нутгийн зам барих” “Уньт-Тариалангийн авто зам барих”, “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” зэрэг таван төсөл, арга хэмжээний хүрээнд 600 гаруй км авто замын барилгын ажил хийж байгаа. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон энэ арга хэмжээ цаашид нэмэгдэх юм. Тиймээс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаарлагатай гэж үзжээ.
Түүнчлэн Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүдийн явцыг хурдасгах, үндэсний компаниудын чадавхийг бэхжүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор АХБ-ны хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний хүрээнд хийгдэх дотоодын ажил, үйлчилгээний худалдан авалтын хязгаарыг нэмэгдүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд гаргасан. Энэ дагуу дотоодын гүйцэтгэгчийн чадварыг үнэлэх, олон улсын гүйцэтгэгчтэй харьцуулах зорилгоор судалгааны баг ажиллаж дотоодын дээд хязгаар нь нэг сая ам.доллараас гурван сая ам.долларт хүргэх хэмжээтэй байгааг гаргажээ. Тэр дагуу нь дотоодын гүйцэтгэгчийн чадавхи олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа аж. Иймд дотооддоо хууль зүйн зохицуулалт хийхээр дээрх хуулийн төслүүдийг өргөн барьж байгааг Зам, тээврийн сайд А.Гансүх танилцуулав.
“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх” зорилтын хүрээнд Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийг дэмжсэн татварын хоёр дахь үе шатны шинэчлэлийг хийхээр тусгасан. Жилд нэг удаа аж ахуйн нэгжийн төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох нь хамгийн чирэгдэл багатай, татвар төлөгчдөд ашигтай хувилбар байх тул холбогдох өөрчлөлтийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хуулийн төслийг боловсруулсан байна.
УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд А.Гансүх Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг Засгийн газраас боловсруулсан хуулийн төслүүдийг өргөн барилаа.Авто замын салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх”, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх”, “Баруун бүсэд нутгийн иргэдийн оролцоотойгоор орон нутгийн зам барих” “Уньт-Тариалангийн авто зам барих”, “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” зэрэг таван төсөл, арга хэмжээний хүрээнд 600 гаруй км авто замын барилгын ажил хийж байгаа. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдон энэ арга хэмжээ цаашид нэмэгдэх юм. Тиймээс Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаарлагатай гэж үзжээ.

0 Сэтгэгдэл