115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Э.Батшугар: Чанаргүй, хямд эм үйлдвэрлэдэг улс орнуудаас оруулж ирж байгаа эмийн хөнгөлөлтийг бууруулна
В.В.Путин, Ц.Элбэгдорж нар хэлэлцээ хийж байна

Хэлэлцээрээр хоёр улсын харилцааны асуудал, ялангуяа эдийн засгийн талаар хамтран ажиллах, томоохон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх талаар ярьж байна. Энд:
-Төмөр замын багц асуудал. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ төмөр зам” төсөл хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор дамжин өнгөрөх транзит тээврийн асуудлыг хөндөн ярилцана. Мөн хоёр улсын хувь нийлүүлсэн “УБТЗ”-ын 1949 онд байгуулсан нууц гэрээг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, “УБТЗ”-ыг хос төмөр замтай болгох, дамжин өнгөрөх хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгаанжуулах талаар ярилцах юм. Түүнчлэн Хятадаас Европ руу, Оросоос Хятад руу гарах бүтээгдэхүүнийг Монголоор дамжуулах талаарх асуудал ч хөндөгдөх аж.
- Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх багц асуудал багтаж байна. Монголоос Орос руу экспортолж байгаа мах, махан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх саналыг Монголын зүгээс тавихаар болжээ.
-ОХУ руу гаргаж байгаа барааг квотгүй болгох багц асуудлыг ярилцах юм байна. Мөн хоёр улсын төв банк хооронд рубль, төгрөгийн своп хэлэлцээр хийх талаар хэлэлцэх аж.
-Хоёр улсын хооронд визгүй зорчих асуудал
-Хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах тухай хэлэлцээр
-Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх протокол
-ОХУ-ын төрийн өмчит "Роснефть” компани болон Монголын БШУЯ-тай “Роснефть”-ийн түнш их, дээд сургуулиудад монгол иргэдийг сургах талаарх гэрээ
-"Оросын төмөр зам" болон Зам, тээврийн яам Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн түншлэлийн гэрээ
-Хоёр улсын дунд 30 хоногийни хугацаатай харилцан визгүй зорчих гэрээ
-"Аэрофлот" болон МИАТ компанийнхан харилцан ойлголцлын санамж бичиг
-"Орос улс өнөөдөр" агентлагтай Монголын Үндэсний Олон Нийтийн радио хамтран ажиллах зэрэг санамж бичгүүд зэрэг нийт 13 гэрээ хэлэлцээр, браимт бичигт гарын үсэг зурах юм байна.

0 Сэтгэгдэл