УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Монгол-Америкийн дайчид 4212 метрт төрийн далбаагаа мандуулав
Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд тусгай томилолтын уулын ротын бүрэлдэхүүнээр анх удаа уулын дайралт хийж, Монгол-Америкийн төрийн далбааг мандуулав.
Монгол-Америкийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, итгэлцлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Баланс Мэжик-2014-1” хамтарсан хээрийн сургалт дадлагыг хоёр дахь удаагаа Монгол улсад амжилттай зохион байгууллаа.
Уг хамтарсан сургалтаар хоёр орны тусгай хүчний бие бүрэлдэхүүн уулын авиралтын арга техник, цас, мөсөн хананд авиралт хийх, хэт өндрийн бүсэд эмнэлгийн тусламж үзүүлэх, хамтарсан шүхрийн буулт хийж харилцан туршлага солилцон мэргэжлийн ур чадвараа сорив.
Хамтарсан сургалт дадлагаар далайн түвшнээс дээш 2160 метрт үндсэн бааз, 3400 метрт өндрийн баазыг байгуулж, Монгол улсын гурав дахь ноён оргил 4212 метрт орших Цамбагарав уулын “Цаст уул”-нд энэ оны 8 дугаар сарын 18-ны 06.00-д дайралтыг эхлүүлж 12.10-д уулын оргилыг эзэлжээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд тусгай томилолтын уулын ротын бүрэлдэхүүнээр анх удаа уулын дайралт хийж, Монгол-Америкийн төрийн далбааг мандуулав.Монгол-Америкийн Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, итгэлцлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд “Баланс Мэжик-2014-1” хамтарсан хээрийн сургалт дадлагыг хоёр дахь удаагаа Монгол улсад амжилттай зохион байгууллаа.
Уг хамтарсан сургалтаар хоёр орны тусгай хүчний бие бүрэлдэхүүн уулын авиралтын арга техник, цас, мөсөн хананд авиралт хийх, хэт өндрийн бүсэд эмнэлгийн тусламж үзүүлэх, хамтарсан шүхрийн буулт хийж харилцан туршлага солилцон мэргэжлийн ур чадвараа сорив.
Хамтарсан сургалт дадлагаар далайн түвшнээс дээш 2160 метрт үндсэн бааз, 3400 метрт өндрийн баазыг байгуулж, Монгол улсын гурав дахь ноён оргил 4212 метрт орших Цамбагарав уулын “Цаст уул”-нд энэ оны 8 дугаар сарын 18-ны 06.00-д дайралтыг эхлүүлж 12.10-д уулын оргилыг эзэлжээ.
0 Сэтгэгдэл
M
wow goe ymaa iim tusgai bagt alba haana gedg urgelj bainga beltgel surguulilt hiiged l. hotd tugjirj officiin alband how jiw huutsulduj yawhaar enen shig saihan mergejil alga manai tusgai huchtei2 amjilt zaluusaa
2014.09.02
























