БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Дэлхийн дулаарлыг багасгахын тулд мах бага идэх хэрэгтэй гэнэ
Британийн эрдэмтэд Дэлхийн цаг агаарыг дулааруулах нөлөө үзүүлдэг хийн ялгарал, хүн төрөлхтний сүү ба махан бүтээгдэхүүний хэрэглээний хооронд нягт уялдаа байдгийг тогтоосон байна. Кембриж, Абердины их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулаад 2050 он гэхэд хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг даган ялгарч байдаг дулаарал үүсгч хийн хэмжээ 2050 он гэхэд даруй 80 хувиар нэмэгдэнэ гэж мэдэгдэв. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол дэлхийн дулаарал үүсгэж байгаа хийн ялгарлыг бууруулах олон улсын төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй болно гэдгийг эрдэмтэд онцлов. Гэхдээ тодорхой нөхцөлд бүрдвэл таагүй нөлөөтэй хийн ялгарлыг бууруулах боломжтой гэнэ. Үүний тулд хөгжиж буй орнууд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ боловсронгуй болгож, хаягдал бүтээгдэхүүний хэмжээг багасгахтай зэрэгцэн махны хэрэглээгээ бууруулах хэрэгтэй аж. Хачирхалтай нь, судлаачид мах, сүүний чиглэлийн хэдэн мянган үхэр нэг дор үржүүлдэг ферм ба мах боловсруулах үйлдвэрүүд хамгийн олноор байдаг төдийгүй хүнсний бүтээгдэхүүн хамгийн их хаядаг өндөр хөгжилтэй орнуудыг дулаарлын хийн ялгаралтыг багасгахад хамаагүй гэж үзсэн бололтой.

0 Сэтгэгдэл