"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
В.Путин Монгол Улсад гурав дахь удаагаа айлчилна
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ сарын 3-нд манай улсад ажлын айлчлал хийх гэж байна. Түүний энэ удаагийн айлчлал Халхын голын ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд болж байгаагаараа онцлог юм.
Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад хийж буй гурав дахь удаагийн айлчлалын хүрээнд дамжин өнгөрөх тээвэр, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх, гадаад худалдааг эрчимжүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлаар санал солилцоно.
Үүн дотор хоёр орны хувь нийлүүлсэн “Эрдэнэт”, “Монгол Росцветмэт” үйлдвэр, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн орчинг нь сайжруулах талаарх яриа хэлэлцээр багтаж байгаа аж. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр махны экспортыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулна.
Энэ сарын 3-ны Лхагва гарагт болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрөөс дурьдвал, тэрээр Чингис хаан онгоцны буудлаас шууд төв талбайд хүрэлцэн ирж Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийн, зарим гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурах аж. Мөн Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээс гадна Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцож, ахмад дайчидтай үдийн зоог барих, Жуковын хөшөөнд цэцэг өргөснөөр 6 цагийн айлчлал өндөрлөх юм байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ сарын 3-нд манай улсад ажлын айлчлал хийх гэж байна. Түүний энэ удаагийн айлчлал Халхын голын ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд болж байгаагаараа онцлог юм. Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад хийж буй гурав дахь удаагийн айлчлалын хүрээнд дамжин өнгөрөх тээвэр, хөрөнгө оруулалтын асуудлыг хамтран шийдвэрлэх, гадаад худалдааг эрчимжүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих зэрэг асуудлаар санал солилцоно.

0 Сэтгэгдэл