“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Гоо сайхан болох гэж өөрийгөө тамлах ч гэж дээ
яг үнэн шүү. бүр муу зуршил дон болчихдог бололтой
Гоо сайхны мэс засал сүүлдээ донтон болгодогийн жишээ энэ байна даа.Хэзээ ч санаа нь амрахаа болиод дахин дахин мэс заслын ширээн дээр хэвтэх сэдэв олчихдог.
Өөрийнхөө төрөлх биеийг өөрчлөх гэж гоо сайхны мэс засал хийлгэх нь өнөө цагт нэг их гайхаад байх зүйл биш. Гэхдээ энд өгүүлэх таван жишээг уншаад цочирдохгүй байхын аргагүй. Магадгүй ийм явдал эцэстээ “сайхан явах гээд алцан явав” гэгчээр аминд ч хүрч мэдэх юм шүү.
5.Бэрхүүсээ нарийн болгох гэж

Нарийхан сайхан бэлхүүстэй харагдах гэж хүүхнүүд дээр үеэс л эрмэлзэж байж. Иймдээ ч Викторианы үеэс бэлхэвч хэрэглэж иржээ. Бүр эрчүүд ч хэрэглэж байсан байдаг. “Modern Primitive” хөдөлгөөний тэргүүн Факир Мустафа насан туршдаа бэлхэвч өмсч байсан гэдэг. Гэхдээ энэ нь амьсгал боогдуулж, цусны эргэлтийг саатуулан эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна.
Зураг дээрх 25 настай Пенни Браун гэдэг бүсгүй бүр хүүхэд байхаасаа л үлгэрийн киноны баатар Жессика шиг нарийн бэлхүүстэй харагдах гэж мөрөөдөж бэлхүүсээ нарийсгах гэж хоёр ч даа гоо сайхны мэс засал хийлгээд одоо байнга бэлхэвч өмсдөг гэнэ.
4. Том сайхан өгзөгтэй болох гээд

Женнифер Лопес, Ким Кардашьян, София Вергара нар бол төрөлхийн л өгзгөөрөө олныг гайхшруулдаг хүмүүс. Эхээс ийм заяагаагүй олон хүн ийм мөрөөдөлд автаж элдэв арга хэрэглэх нь бий. Эхлээд бодоход өгзөг томруулах мэс ажилбар нэг их аюултай биш аминаас хол юм шиг санагдаж магадгүй ч цагаа болохоор аюултай.
Вэнити Уандер гэгч бол үүний нэг тод жишээ. Тэрээр том сайхан өгзөгтэй болох гэж силикон шахуулахдаа 15 мянган доллар зарцуулжээ. Харамсалтай нь халдвар авч арьс нь үхжиж эхэлсэн байна. Гэсэн ч түүний өгзөг ер бусын том болж ердийн хувцас өмсч багтахгүй болжээ.
3. Гуяны хоорондох зай

Гуяны хоорондох зай нь олон бүсгүйн сэтгэлийг зовоодог зүйл. Мэдээж энэ бол ясны бүтэц, өөхний хэмжээнээс шалтгаалдаг л даа. Үүнийг засахад өөхлөг эдийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний тулд зарим эмч өөхийг царцаах буюу лазер эмчилгээ хийдэг байна. Гэхдээ энэ нь хөлний харьцааг өөрчилж санаснаас өөр гаж үр дүнд хүргэх нь бий.
2. Барби-бүсгүй

Өнөөдөр олон бүсгүй алдарт Барби хүүхэлдэй шиг харагдах гэж эрмэлздэг болсон. Энэ зорилгодоо хүрэхийн тулд эрүүл биеэ зольж, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг тохиолдол ч бий. Барби-бүсгүй Синди Жексон ийм хүүхэлдэй болохын тулд 47 мэс ажилбар хийлгэсний 9 нь том мэс засал байжээ. Нүүрээ засуулж, эрүүгээ багасган, хөхөө томруулж силикон шахуулах, бэлхүүсээ нарийсгах гээд тэрээр 99600 доллар зарцуулсан байна. Харин украины барби бүсгүй Валерия Лукьяновагийн хувьд хөхөө л томруулах гэж мэс засал хийлгэснээс биш бусад нь төрөлхийнх гэнэ.
1. Кен-эрэгтэй

Бразилийн Родриго Альвес, Нью-Йоркийн Жастин Жедлик хоёр чийрэгжүүлэлтийн танхимд очилгүйгээр булчинлаг эр болохоор шийдсэнээр багагүй мөнгө зарцуулжээ. Бас нүүрэндээ ч гоо сайхны мэс засал хийлгэсэн байна.
Родриго гадаад төрхөө өөрчлөх ажлаа 20 насандаа эхэлж 168 мянган доллар зарцуулан хамраа багасгаж. Бас гараа гоё болгох гэж мэс ажилбар хийлгэсэн нь халдвар авч бүр гараа тайруулахдаа тулж байсан ч гоё болох мөрөөдлөө орхилгүй мэс засал хийлгэсээр байсан гэнэ.
Жастин Жедлик бол бүр 18 настайгаасаа л гоо сайхны мэс заслын ширээнд хэвтэх болж 19 мэс засал 47 мэс ажилбар хийлгэхэд 170 мянган доллар зарцуулж байж Кен хүүхэлдэйн төрхтэй болжээ.

0 Сэтгэгдэл
2014.09.01
2014.09.01