УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
МОНГОЛ ТУУРГАТНЫ ХҮҮХДҮҮД СПОРТООР ӨРСӨЛДӨНӨ
“Олон улсын хүүхдийн спортын V наадам” ирэх сарын 1-5-нд ӨМӨЗО-ны Хөх хотод болох гэж байна. Наадамд Монгол, ОХУ, Буриад, БНХАУ, ӨМӨЗО-ны 300 гаруй тамирчин жүдо, бокс, чөлөөт бөх, байт харваа, шатар, хөнгөн атлетик, волейбол, ширээний теннис гэсэн төрлөөр өрсөлдөнө. Манайхаас 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 31-нд замд гарахаар бэлтгэлээ базааж буй энэ үед ССАЖЯ-ны Спорт бэлтгэлийн төвөөс тэмцээнд оролцох баг тамирчдад төрийн далбааг өчигдөр гардууллаа.
Олимпын хөтөлбөрт багтдаг спортын төрлийг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, олон улсын спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлдэг тус наадамд манай орон жил бүр баг тамирчдаа илгээдэг. Өнгөрсөн жил тус наадмыг манай улсад амжилттай зохион байгуулсан. 14-18 насны тамирчид хурд хүчээ үзэх тус наадам таван өдрийн турш үргэлжилнэ.
Ингээд наадмын талаар Хөх хот руу багаа ахлаж явах ССАЖЯ-ны харьяа Спорт бэлтгэлийн төвийн дэд захирал Ц.Одонбаяраас дараах зүйлсийг тодрууллаа.
-Өнгөрсөн жил манай улсад зохион байгуулж байсан наадам энэ жил урд хөршид болох нь. Энэ удаа манайхаас ямар бүрэлдэхүүнтэй баг явах гэж байна вэ?
-“Олон улсын хүүхдийн V наадам”-д манайхаас 140 хүүхэд оролцохоор боллоо. Бид анх удаа энэ наадмын төрөл бүрт шүүгчээ оролцуулж байна. Мөн наадамд оролцож байгаа төрлүүдийн холбооноос багш, дасгалжуулагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр явж байгаа. Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ, Спортын холбоодоос энэ наадамд маш их ач холбогдол өгч байна. Мөн хүүхэд залуучуудад энэ наадмыг сурталчиах тал дээр бид анхаарч байгаа.
-Энэ наадмаас олимп, дэлхийн аваргууд маань амжилтын гараагаа эхлүүлсэн гэж байна. Заримаас нь дурдвал?
-Өмнөх наадмаас манай чөлөөт бөхийн тамирчин Батцэцэг, жүдо бөх, боксын чадварлаг тамирчид маань төрөн гарсан. Олимп, дэлхийн найдварууд маань төрдөг учраас их ач холбогдол өгөх ёстой. Хамтран зохион байгуулагч орнууддаа хүсэлт тавин багийн спортыг түлхүү оруулахаар болсон. Мөн өмнө нь нэг төрөлд хоёр тамирчин оролцдог байсан бол гурав болгож тоог нь нэмсэн.
-Хүч сорих хүүхдүүдийг хэрхэн сонгосон бэ?
-Энэ наадамд оролцсон тамирчид маань дараагийн Азийн хүүхдийн наадам, залуучуудын наадмуудад оролцдог. Тийм учраас холбоод орон нутаг, нийслэл, дүүргээс сайн тамирчдыг сонгон сурагчдын шигшээг байгуулсан.
“Олон улсын хүүхдийн спортын V наадам” ирэх сарын 1-5-нд ӨМӨЗО-ны Хөх хотод болох гэж байна. Наадамд Монгол, ОХУ, Буриад, БНХАУ, ӨМӨЗО-ны 300 гаруй тамирчин жүдо, бокс, чөлөөт бөх, байт харваа, шатар, хөнгөн атлетик, волейбол, ширээний теннис гэсэн төрлөөр өрсөлдөнө. Манайхаас 170 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 31-нд замд гарахаар бэлтгэлээ базааж буй энэ үед ССАЖЯ-ны Спорт бэлтгэлийн төвөөс тэмцээнд оролцох баг тамирчдад төрийн далбааг өчигдөр гардууллаа.Олимпын хөтөлбөрт багтдаг спортын төрлийг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын олимпын наадамд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах, олон улсын спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлдэг тус наадамд манай орон жил бүр баг тамирчдаа илгээдэг. Өнгөрсөн жил тус наадмыг манай улсад амжилттай зохион байгуулсан. 14-18 насны тамирчид хурд хүчээ үзэх тус наадам таван өдрийн турш үргэлжилнэ.
Ингээд наадмын талаар Хөх хот руу багаа ахлаж явах ССАЖЯ-ны харьяа Спорт бэлтгэлийн төвийн дэд захирал Ц.Одонбаяраас дараах зүйлсийг тодрууллаа.
-Өнгөрсөн жил манай улсад зохион байгуулж байсан наадам энэ жил урд хөршид болох нь. Энэ удаа манайхаас ямар бүрэлдэхүүнтэй баг явах гэж байна вэ?
-“Олон улсын хүүхдийн V наадам”-д манайхаас 140 хүүхэд оролцохоор боллоо. Бид анх удаа энэ наадмын төрөл бүрт шүүгчээ оролцуулж байна. Мөн наадамд оролцож байгаа төрлүүдийн холбооноос багш, дасгалжуулагчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр явж байгаа. Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ, Спортын холбоодоос энэ наадамд маш их ач холбогдол өгч байна. Мөн хүүхэд залуучуудад энэ наадмыг сурталчиах тал дээр бид анхаарч байгаа.
-Энэ наадмаас олимп, дэлхийн аваргууд маань амжилтын гараагаа эхлүүлсэн гэж байна. Заримаас нь дурдвал?
-Өмнөх наадмаас манай чөлөөт бөхийн тамирчин Батцэцэг, жүдо бөх, боксын чадварлаг тамирчид маань төрөн гарсан. Олимп, дэлхийн найдварууд маань төрдөг учраас их ач холбогдол өгөх ёстой. Хамтран зохион байгуулагч орнууддаа хүсэлт тавин багийн спортыг түлхүү оруулахаар болсон. Мөн өмнө нь нэг төрөлд хоёр тамирчин оролцдог байсан бол гурав болгож тоог нь нэмсэн.
-Хүч сорих хүүхдүүдийг хэрхэн сонгосон бэ?
-Энэ наадамд оролцсон тамирчид маань дараагийн Азийн хүүхдийн наадам, залуучуудын наадмуудад оролцдог. Тийм учраас холбоод орон нутаг, нийслэл, дүүргээс сайн тамирчдыг сонгон сурагчдын шигшээг байгуулсан.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























