"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
МАН-ын удирдлагууд амь үрэгдсэн дайчдаа дурсч, хүндэтгэл үзүүлэв
Халх голын дайны ялалтын 70 жилийн ойгоор 131 ахмад дайчин байсан бол өдгөө 39 нь амьд сэрүүн байна.
Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй МАН-ын удирдлагууд эх орныхоо төлөө амиа өгсөн эрэлхэг дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Тус намын удирдах зөвлөл, намын дэргэдэх төрийн бус байгууллагууд болон Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төлөөллийг оролцуулсан энэ өргөн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, МАН-ын Зөвлөхүүдийн танхимын нарийн бичгийн дарга Ж.Сауле, МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй удирдах зөвлөлийнхөн, НАМОХ, Ахмадын холбоо, Стратеги академийн удирдлага болон ажлын албаныхан багтсан юм.
Тэд Чойбалсан хотод орших Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэж яваад амиа алдсан Зөвлөлтийн нисэгчдийн дурсгалын хөшөө болон Монгол дайчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
“Одоогоос 75 жилийн өмнө тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайхран зүтгэж байсан ардын армийг МАН удирдаж, ард түмэнтэйгээ хамт түүхэн ялалтыг байгуулж байсан түүхтэй. Тиймээс энэ нь Монголын ард түмэн, ардын арми төдийгүй Монгол Ардын Намын ч баяр байдаг” гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат онцлоод өнөөгийн зол жаргалант амьдралыг авч ирсэн их ялалтын баярын мэндийг дэвшүүлсэн юм.
Халх голын дайнд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын баатар Л.Дандар, Ц.Олзвой, БНМАУ-ын баатар, аймгийн генерал Б.Дорж нарын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байгаараа онцлог байлаа.
Халх голын дайны ялалтын 70 жилийн ойгоор 131 ахмад дайчин байсан бол өдгөө 39 нь амьд сэрүүн байна.Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй МАН-ын удирдлагууд эх орныхоо төлөө амиа өгсөн эрэлхэг дайчдын дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

0 Сэтгэгдэл