УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Баярлалаа Хакухо
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал “Хакүхо сан”-гаар дамжуулан ирэх сард зохиогдох Инчоны Азийн аварга шалгаруулах наадамд оролцох бейсболын баг тамирчдын зардалд зориулж 30 сая төгрөг хандивлалаа. Багийн спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй түүний үйлдэл анхных биш юм. Тэрээр бейсболын спортод сонирхолтойн дээр чөлөөт цагаараа энэ спортоор хичээллэдэг нэгэн. Тиймдээ ч Монголын баг тамирчдаа дэмжин 2010 оны Азийн наадамд оролцсон тамирчдад мөн санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан билээ. Мөн эх орондоо ирэх бүртээ өнчин, ядуу, асрамжийн газрын багачуудыг баярлуулдаг уламжлалтай.
Хандивыг “Хакүхо сан”-гийн тэгүүн М.Батцэрэн, сангийн ерөнхий менежер Б.Батжаргал нар гардуулсан бол уулзалтад Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Бакытжан болоод Монголын бейсболын холбооны баг тамирчид оролцсон байна.
Инчоны Азийн наадам ирэх сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ.
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал “Хакүхо сан”-гаар дамжуулан ирэх сард зохиогдох Инчоны Азийн аварга шалгаруулах наадамд оролцох бейсболын баг тамирчдын зардалд зориулж 30 сая төгрөг хандивлалаа. Багийн спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй түүний үйлдэл анхных биш юм. Тэрээр бейсболын спортод сонирхолтойн дээр чөлөөт цагаараа энэ спортоор хичээллэдэг нэгэн. Тиймдээ ч Монголын баг тамирчдаа дэмжин 2010 оны Азийн наадамд оролцсон тамирчдад мөн санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан билээ. Мөн эх орондоо ирэх бүртээ өнчин, ядуу, асрамжийн газрын багачуудыг баярлуулдаг уламжлалтай.Хандивыг “Хакүхо сан”-гийн тэгүүн М.Батцэрэн, сангийн ерөнхий менежер Б.Батжаргал нар гардуулсан бол уулзалтад Монголын үндэсний олимпын хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Бакытжан болоод Монголын бейсболын холбооны баг тамирчид оролцсон байна.
Инчоны Азийн наадам ирэх сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл үргэлжилнэ.
0 Сэтгэгдэл
























