"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
“Улаанбаатар марафон”-д гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ
Давхар дээлийн ачаар дараагийн суудлаа засна аа гэж...
13 сургууль, цэцэрлэгийн барилгыг актлачихсан өнөө хэр нь барьж байгуулсан нь бодитоор харагдаагүй л байна. Барилгыг нь нураагаад гурван жил болсон нийслэлийн гурав, 11 дүгээр сургуулийг одоо л барьж эхэлсэн тухай салбарын сайд нь ярьж байна. Гэтэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 17 тэрбум төгрөгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын дараагийн сурталчилгаанд зориулан шийдвэрлэж өглөө гэхэд хилсдэхгүй нэгэн шийдвэр гарчээ. Уг нь төслийн нэр нь сайхан. “Хүний хөгжлийн төв цогцолбор”. Засгийн газраас тодорхойлсноор энэ цогцолборт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхэд, залуус иргэдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, түр байршуулан эмчлэх, соёл спорт урлах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд түмэн зүйлийн үйлчилгээ үзүүлэх юм байх. Гэвч төслийг хэрэгжүүлэх газраар Нийслэлийн Баянгол дүүрэг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумыг сонгожээ. 17 тэрбумын өртөгтэй төслийг “Жам Зам Инвестмент” ХХК-аар концессийн гэрээгээр бариулахыг Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрчээ.
Гэтэл яг үнэндээ ийм төв хамгийн их хэрэгтэй байгаа дүүрэг гэвэл нийслэлд хамгийн олон хүн амтай, гэр хороолол элбэгтэйгээрээ Сонгинохайрхан, Баянзүрх шалгарна. Баянгол дүүргийн хувьд гэр хороолол харьцангуй бага, амьжиргааны төвшин өндөр. Энэ бол хэн хүнд ойлгомжтой зүйл шүү дээ. Архангай аймгийн хувьд ч гэсэн эхний сонголтод багтамгүй л санагдана. Гэхдээ энэ удаад төслийг санаачлагч хэрэгжүүлэгч нар давуу эрх эдэлсэн нь илт. Амьтны үрийг алаг үзэхгүй ээ гэж нэг сайхан үг бий дээ...
Гишүүдээ үнэхээр сонгогчиддоо хайртай бол иймэрхүү төслийг чихнийхээ хажуугаар битгий өнгөрүүлээд байгаач ээ. Ёстой л мэдээлэлд ойр, гардан гүйцэтгэж байгаа гэдгээрээ сайд нар давуу эрхийг эдэлж байгааг хэн ч анзаармаар байгаа бус уу.
Өнөө Ерөнхийлөгчийн хэлээд байгаа Давхар дээлийг тайлахын цаад утга энэ бус уу.
Засгийн газар “Хүний хөгжлийн төв цогцолбор төсөл”-ийн концессийн гэрээг “Жам Зам Инвестмент” ХХК-тай байгуулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрлөө-
13 сургууль, цэцэрлэгийн барилгыг актлачихсан өнөө хэр нь барьж байгуулсан нь бодитоор харагдаагүй л байна. Барилгыг нь нураагаад гурван жил болсон нийслэлийн гурав, 11 дүгээр сургуулийг одоо л барьж эхэлсэн тухай салбарын сайд нь ярьж байна. Гэтэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 17 тэрбум төгрөгийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайдын дараагийн сурталчилгаанд зориулан шийдвэрлэж өглөө гэхэд хилсдэхгүй нэгэн шийдвэр гарчээ. Уг нь төслийн нэр нь сайхан. “Хүний хөгжлийн төв цогцолбор”. Засгийн газраас тодорхойлсноор энэ цогцолборт хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, хүүхэд, залуус иргэдийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, сэтгэлзүйн эмчилгээ, түр байршуулан эмчлэх, соёл спорт урлах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гээд түмэн зүйлийн үйлчилгээ үзүүлэх юм байх. Гэвч төслийг хэрэгжүүлэх газраар Нийслэлийн Баянгол дүүрэг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумыг сонгожээ. 17 тэрбумын өртөгтэй төслийг “Жам Зам Инвестмент” ХХК-аар концессийн гэрээгээр бариулахыг Засгийн газар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт зөвшөөрчээ.Гэтэл яг үнэндээ ийм төв хамгийн их хэрэгтэй байгаа дүүрэг гэвэл нийслэлд хамгийн олон хүн амтай, гэр хороолол элбэгтэйгээрээ Сонгинохайрхан, Баянзүрх шалгарна. Баянгол дүүргийн хувьд гэр хороолол харьцангуй бага, амьжиргааны төвшин өндөр. Энэ бол хэн хүнд ойлгомжтой зүйл шүү дээ. Архангай аймгийн хувьд ч гэсэн эхний сонголтод багтамгүй л санагдана. Гэхдээ энэ удаад төслийг санаачлагч хэрэгжүүлэгч нар давуу эрх эдэлсэн нь илт. Амьтны үрийг алаг үзэхгүй ээ гэж нэг сайхан үг бий дээ...
Гишүүдээ үнэхээр сонгогчиддоо хайртай бол иймэрхүү төслийг чихнийхээ хажуугаар битгий өнгөрүүлээд байгаач ээ. Ёстой л мэдээлэлд ойр, гардан гүйцэтгэж байгаа гэдгээрээ сайд нар давуу эрхийг эдэлж байгааг хэн ч анзаармаар байгаа бус уу.
Өнөө Ерөнхийлөгчийн хэлээд байгаа Давхар дээлийг тайлахын цаад утга энэ бус уу.
0 Сэтгэгдэл
























