Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Монгол Улсад 126 мянган тонн ураны нөөц бий
Дэлхийд уран олборлолтоор Казахстан улс тэргүүлдэг. Тус улс жилд 21.3 мянган тонн уран олборлож буй нь дэлхийн нийт хэрэглээний 36.5 хувийг эзэлж буй юм. Нигер улс жилд 4.6 мянган тонныг олборлож ураны зах зээлийн найман хувийг хангаж байна. Монгол Улс ураны нөөцөөр дэлхийд  13 дугаарт жагсдаг. Одоогоор манай улсад Хараат, Хайрхан, Гурванбулаг,  Дулаан-Уул, Гурван сайхан, Өлзийт, Зөөвч овоо зэрэг  ордод  126 мянган тонн ураны нөөц баттай тогтоогджээ. Энэ дэлхийд тогтоогдоод байгаа ураны нөөцийн бараг хоёр хувь нь.

Монгол орны ердийн хөрсөнд ураны агуулга дунджаар 0.00015 хувь  бий. Тухайлбал, байгалийн ураны 99.3 хувь нь “Уран-238” изотоп, хагас задралын үе  нь 4.47 тэрбум жилийн настай. Үлдсэн  0.7 хувь  нь “Уран -235”  изотоп бөгөөд  хагас задралын үе нь 0.7 тэрбум жил  юм. Дөрвөн жилийн өмнө манай улсад  28 аж ахуй нэгж  ураны хайгуулын 143 лиценз эзэмшиж байв. Ингээд тухайн үед улсын төсөвт жилд 3.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байдаг.  Тэгвэл энэ оны хагас жилийн байдлаар 13 аж ахуйн нэгжийн цацраг идэвхт ашигт малтмал хайх  58 лиценз бий. Эдгээр лицензээс улсын төсөвт 1.1 тэрбум төгрөг төвлөрсөн ам. Геологи хайгуулын ажилд өнгөрсөн  онд 26.2 тэрбум төгрөг зарцуулсан.  Энэ онд   24.1 тэрбум төгрөгийн хайгуулын ажил гүйцэтгэх  төлөвлөгөө бий. 

Дэлхийд эдүгээ 4.5 сая тонн ураны нөөц тогтоогдсон. Энэ нь дэлхийн  эрчим хүчний хэрэглээг 85 жил хангана хэмээн тооцдог. Одоогоор уранаас гарган авч буй эрчим хүч  дэлхийн нийт хэрэглээний 14.7 бүрдүүлж хангаж буй гэдэг.  Хүн төрөлөхтөн эрчим хүчгүйгээр хөгжилд хүрнэ гэж үгүй. Гэтэл цэнхэр гаригт өнөөдөр 1.6 тэрбум хүн эрчим хүчний хүртээлгүй байгаа  судалгаа гарсан. Харин ирээдүйд 2030 он гэхэд эрчим хүчний хэрэглээ 50 хувиар өсөх тооцоо бий.   Эрчим хүчний хэрэглээний уг өсөлт хөгжиж буй орнуудад гарна хэмээжээ. Олон улсын цөмийн энергийн агентлагийн төсөөллөөр ирэх 20 жилд атомын цахилгаан станцын тоо нэлээд өсөх аж. Тухайлбал,  ОХУ Бангладешт цөмийн цахилгаан станц хоёрыг барьж өгч байна. Энэ нь 2018 онд ашиглалтад орно. БНСУ-д цөмийн цахилгаан станц 21 ажиллаж буй бөгөөд одоо тавыг  барьж байгаа. Тус улс 2030 он гэхэд цөмийн цахилгаан станц 38-тай болж эрчим хүчний хэрэглээнийхээ 60 хувийг хангахаар төлөвлөжээ. 

Дэлхийн 30 улсад 434 цөмийн цахилгаан станц ажиллаж байна. Үүнээс унтрааж байгаа нь хоёр. Харин барьж буй нь 72, барихаар төлөвлөсөн нь 92 юм.  Иймд Монгол Улс уран олборллоо гэхэд дэлхийн жилийн хэрэглээний 6-7 хувийг хангах бололцоотой гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан