БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Х-Түц” продакшн намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг нээлээ

Үзэгч түмэндээ үргэлж шинэ уран бүтээл, цоо шинэ тоглолтыг хүргэхийг эрхэм зорилгоо болгосон "Х-Түц" продакшны уран бүтээлчид намар цагийн шоу тоглолтынхоо хөшгийг нээлээ. Энэхүү цоо шинэхэн уран бүтээл нь энэ сарын 15-наас эхлэн өдөр бүр тайзнаа тавигдаж байна.

“Амьдрал чиний төлөө” тоглолтын утга агуулга нь энгийн хэрнээ цаанаа учиртай. Аливаа уран бүтээл үзэгчиддээ ухаарал, нэгийг бодогдуулж хоёрыг тунгаах үзүүлбэрүүдээс бүрдсэн байдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Тэр дундаа хошин урлагийнхан нийгэмд болж байгаа болон бүтэхгүй байгаа зүйлсийг хөнгөн инээдээр хошигнон шүүмжилдэг нь үзэгчидэд таалагддаг.

"Х-Түц" продакшны энэ удаагийн тоглолт нь залууст чиглэсэн, өөдрөг, гэгээн зүйлсийг харуулжээ. Ийн өгүүлэхийн учир нь, улс орны нийгэм, эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед хүмүүст бага ч болов урам хайрлаж, инээд бэлэглэхийг зорьжээ.

Ингээд та бүхэн стресс, ядаргаагаа инээдээр тайлахыг хүсвэл, Соёлын төв Өргөөг 19:00 цагаас зорьж "Амьдрал чиний төлөө" шоу тоглолтыг үзээрэй хэмээн уриалж байна.

0 Сэтгэгдэл