“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна
Уул уурхайн сайд Д.Ганхуяг нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлжүүлэхтэй холбогдуулан БНСУ-ын “Korea Gaz Corporation”-ийн дэд ерөнхийлөгч Ян Ёнмун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. “Korea Gaz Corporation”-ийг БНСУ-ын Засгийн газар 1983 онд байгуулсан бөгөөд тус улсын байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани юм байна.
Уулзалтын эхэнд сайд Д.Ганхуяг дэд ерөнхийлөгч Ян Ёнмунд Монгол Улсад нүүрсний давхаргын метан хий ашиглах талаар хууль эрх зүйн орчин бүрдсэн үед Тантай уулзаж байгааг бэлэгшээж байна гээд хуулийн талаар товч танилцуулав.
Тэрээр “УИХ-аар энэ оны 7 дугаар сарын 1-нд Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан. Энэ хуулийг батлахаар ярьж эхэлснээс хойш нилээд хэдэн жил өнгөрсөн. Уг хуулиар "уламжлалт газрын тос" буюу түүхий тос болон“ уламжлалт бус газрын тос’’ буюу шатдаг занар, тослог элс, хийтэй элс, хийтэй занар, нүүрсний давхаргын метан хий зэрэг эрдэс баялагийг эрэх, хайх, олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулиар эдгээр баялагийг ашиглах хөрөнгө оруулалтын таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэн. Монгол Улс Солонгос,Япон зэрэг оронтой адилхан хувийн хэвшилд суурилсан зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх зарчмыг баримталдаг. Хуульд зааснаар уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргын метан хийн тухайд эхлээд холбогдох төрийн захиргааны байгууллагатай эрлийн гэрээ байгуулна. Түүнчлэн эрлийн ажлын үр дунд үндэслэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж нөөц тогтоох хайгуул хийх юм" гэж хэллээ.
БНСУ-ын “Korea Gaz Corporation”-ийн дэд ерөнхийлөгч Монгол Улсын “Эрдэнэс таван толгой” ХК-тай хамтран эхний шатны судалгааны ажлыг хийж байгаа бөгөөд метан хий боловсруулах туршилтын үйлдвэрээ 2015 оны 6 дугаар сараас эхлэн ажиллуулахаар төлөвлөж байгаагааа хэлэв. Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлын бууруулах хэрэгцээг хангахад 2 сая тонн орчим метанын хий шаардлагатай гэлээ.
Сайд Д.Ганхуяг Монгол Улсын төр засаг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихэд эхлээд эрх зүйн таатай, тогтвортой орчныг бүрдүүлэх учиртай. Дараа нь хуулийн хэрэгжилтийг хангаж, баялаг бүтээгчдэд хурдан шуурхай үйлчлэх явдал юм. Иймд хөрөнгө оруулагчдад уул уурхайн яам нээлттэй байх болно. Нүүрсний давхаргын метан хий ашиглах энэхүү төсөл нь эрчим хүч, түлшний шинэ эх үүсвэрийг бий болгохоороо онцлогтой. Мөн энэ төсөл нь бизнесийн төдийгүй нийгмийн өндөр ач холбогдолтой төсөл байх болно гээд тэдэнд амжилт хүслээ. Эцэст нь тэрээр өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжүүдээс уламжлалт бус газрын тосны чиглэлээр ажиллахыг хүссэн 12 хүсэлт ирж, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байгааг тэмдэглэж хэллээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг нүүрсний давхаргын метан хий ашиглах төсөл хэрэгжүүлжүүлэхтэй холбогдуулан БНСУ-ын “Korea Gaz Corporation”-ийн дэд ерөнхийлөгч Ян Ёнмун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. “Korea Gaz Corporation”-ийг БНСУ-ын Засгийн газар 1983 онд байгуулсан бөгөөд тус улсын байгалийн хийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компани юм байна.Уулзалтын эхэнд сайд Д.Ганхуяг дэд ерөнхийлөгч Ян Ёнмунд Монгол Улсад нүүрсний давхаргын метан хий ашиглах талаар хууль эрх зүйн орчин бүрдсэн үед Тантай уулзаж байгааг бэлэгшээж байна гээд хуулийн талаар товч танилцуулав.

0 Сэтгэгдэл