96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0.4 хувиар өсчээ

Статистик мэдээллээс үзэхэд үйлдвэрийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ оны эхний хагас жилд 9856.9 тэрбум төгрөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 6634.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 14.6 хувь, зэрэгцүүлэх үнээр 5.3 хувиар өссөн байна. Мөн эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ-ний хэмжээ 9429.7 тэрбум төгрөг, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 6730.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 11.1 хувь, зэрэгцүүлэх үнээр 5.1 хувиар өсчээ.
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд энэ оны долдугаар сард өмнөх сарынхаас 0.4 хувь, оны эхнээс 7.2 хувь, өмнөх оны мөн үеэс 14.9 хувиар өссөн байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас 0.4 хувиар өсөхөд орон сууц, ус цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.5 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.
Мөнгөний нийлүүлэлт өнгөрөгч долдугаар сарын эцэст 10081.0 тэрбум төгрөг болж өмнөх зургадугаар сарынхаас 26.0 тэрбум төгрөгөөр буурч, харин өмнөх оны мөн үеийнхээс 1992.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө долдугаар сарын эцэст 859.6 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 0.5 тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеийнхээс 27.4 тэрбум төгрөгөөр өсчээ.

0 Сэтгэгдэл