УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Наньжин 2014” наадамд таван тамирчин эх орноо төлөөлнө
“Наньжин 2014” залуучуудын зуны олимпийн II наадам энэ сарын 16-28-нд БНХАУ-ын Наньжин хотноо болно.
Тус наадамд манай улсаас буудлага, жүдо, чөлөөт бөх, хүндийн өргөлтийн төрөлд таван тамирчин өрсөлдөхөөр таван дасгалжуулагчийн хамт Наньжинийг зорихоор болжээ. Эдгээр баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны байранд боллоо. Энэ үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монголын төрийн далбааг тамирчдад амжилт хүсч гардуулсан юм. Тэрээр хэлэхдээ, “Залуучуудын олимпод дэлхийн олимпийн хорооны 204 гишүүн орны тамирчид оролцдог. Түүний дотор Монгол Улсын баг тамирчид эрх авах тэмцээнд амжилттай оролцож, таван тамирчин эрх авсан. Тиймээс маш ширүүн өрсөлдөөнд залуучууд маань мордох гэж байна. Өмнө нь Сингапураас хоёр алтан медальтай ирж шуугиулж байлаа. Тиймээс тамирчдаа сэтгэл зүйн хувьд дэмжээрэй гэж олон түмэндээ уриалж байна” гэв.
Мөн үеэр “Сингапур-2010” залуучуудын олимпийн анхдугаар наадмын аварга Г.Эрдэнэболд, Б.Батцэцэг нар наадамд оролцох тамирчдад амжилт хүсч, тэмцээний үеэр зоригтой, өөртөө итгэлтэй байж, Монгол Улсын төрийн далбаагаа мандуулаад ирээрэй хэмээн алтан медалиараа хурайлав.
Тамирчдын хувьд бэлтгэл сайтай, өмнөх олимпийн буухиа алтан медалиа таслахгүй байх зорилготой байгааг дасгалжуулагчид онцоллоо.
Тамирчдын бэлтгэлжилт, хамтарсан бэлтгэл, дасгалжуулагчийн зардал, тамирчдын хувцас хэрэгслийг ССАЖЯ-наас гаргасан бол замын зардал, байр, хоолны зардлыг МҮОХ-ноос хариуцаж байгаа аж.
Энэ жилийн наадамд 200 гаруй орны 3600 тамирчин спортын 28 төрөлд өрсөлдөх юм.
Дашрамд сонирхуулахад, “Сингапур-2010” залуучуудын олимпийн анхдугаар наадамд манай улсаас 11 тамирчин спортын долоон төрөлд өрсөлдөж байжээ.
“Наньжин 2014” залуучуудын зуны олимпийн II наадам энэ сарын 16-28-нд БНХАУ-ын Наньжин хотноо болно.Тус наадамд манай улсаас буудлага, жүдо, чөлөөт бөх, хүндийн өргөлтийн төрөлд таван тамирчин өрсөлдөхөөр таван дасгалжуулагчийн хамт Наньжинийг зорихоор болжээ. Эдгээр баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр Монголын Үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны байранд боллоо. Энэ үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл Монголын төрийн далбааг тамирчдад амжилт хүсч гардуулсан юм. Тэрээр хэлэхдээ, “Залуучуудын олимпод дэлхийн олимпийн хорооны 204 гишүүн орны тамирчид оролцдог. Түүний дотор Монгол Улсын баг тамирчид эрх авах тэмцээнд амжилттай оролцож, таван тамирчин эрх авсан. Тиймээс маш ширүүн өрсөлдөөнд залуучууд маань мордох гэж байна. Өмнө нь Сингапураас хоёр алтан медальтай ирж шуугиулж байлаа. Тиймээс тамирчдаа сэтгэл зүйн хувьд дэмжээрэй гэж олон түмэндээ уриалж байна” гэв.

0 Сэтгэгдэл