У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
Сайд нар НҮБ-ын комиссын чуулганд оролцож байна
Тайландын вант улсын нийслэл Бангкок хотод “Хамтын хөгжил цэцэглэлтийн төлөөх бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвийн дор НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн засаг, Нийгмийн Комиссын (АНДЭЗНК) ээлжит 70 дугаар чуулган болж байна. Уг чуулганд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцож байгаа аж. Бүрэлдэхүүнд саяхан НҮБ-ын Байгаль орчны ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдсон БОНХ-ийн сайд С.Оюун, Монгол Улсаас Тайландын вант улс болон АНДЭЗНК-т суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр нар багтан ажиллаж буй юм.
Хуралдааны эхний өдөр чуулганы дарга, дэд дарга нарыг сонгоход Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ээлжит дэд даргаар сонгогджээ. Тэрээр манай орны байр суурийг төлөөлөн хэлсэн үгэндээ даяаршил, харилцан хамаарал улам бүр нэмэгдэж буй энэ цаг үед бүс нутийн хамтын ажиллагааны ирээдүй нь улс орнууд хэрхэн нягт, ойр хамтран ажиллахаас голлон шалтгаална гэдгийг тодотголоо. Түүнчлэн Ази номхон далайн бүсийн энэхүү интеграцид идэвхитэй оролцох нь манай улсын гадаад бодлогын нэг чухал зорилт хэмээв. Зүүн Хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагаа өргөжүүлэх, яриа хэлэлцээгээ идэвхжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын талаар мэдээлэл түгээсэн байна. Үүнээс гадна Ази, Европыг Монголын нутгаар дайруулж газрын тос, байгалийн хий, эрчим хүч, төмөр зам, авто зам гэсэн дэд бүтцээр холбох “Таван шугам” төсөл болон хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын баримталж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

0 Сэтгэгдэл