У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
Путины айлчлалд бэлтгэхээр ОХУ-ын сайд С.Е.Донской ирлээ
Халх голын байлдаанд ялсны 75 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айлчлахаар болсон. Уг арга хэмжээний бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-аас Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской Монголд ирээд буй. Тэрээр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар ажилладаг. Ноён С.Е.Донской ирсэн даруйдаа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж, Шадар сайд Д.Тэрбишдагватай зөвлөлджээ. Засгийн газрын тэргүүн зочдоо хүлээн авч уулзахдаа “Энэ сард Халх голын тулалдаанд ялалт байгуулсны 75 жилийн ойг манай улс тэмдэглэхээр төлөвлөж байна. Энэ түүхэн ойн баярт Оросын тал ач холбогдол өгч, өндөр дээд түвшинд оролцох гэж буйд талархаж байна” гэлээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины манай улсад хийх айлчлалд Монголын тал өндөр ач холбогдол өгч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаагаа хэлсэн байна.

Харин Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга Д.Тэрбишдагватай уулзахдаа илүү нарийн, тодорхой асуудлууд хөнджээ. Тухайлбал, Засгийн газар хоорондын комиссын өмнөх хуралдаанаар хэлэлцсэн асуудлаа дүгнэж, хэрэгжиж буй явцтай танилцсан аж. Мэдээж Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг хэрхэн зохион байгуулж, тэмдэглэх тухай яриа гол сэдэв байв. Д.Тэрбишдагва “Бид бүгдийн энэ түүхэн хамтын ялалтын ойн баярт ОХУ-аас ихээхэн ач холбогдол өгч, өндөр дээд түвшинд оролцох гэж буйд талархаж байгаа. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулахаар ажиллаж байна” гэв. Түүний хариуд ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской “Халх голын 75 жилийн ойг манай улс өндрөөр үнэлж байгаагийн илрэл нь Ерөнхийлөгч В.В.Путин Монголд өндөр дээд хэмжээний айлчлал хийхээр болсон явдал. Энэ айлчлалаар хоёр улсын хооронд хамтран ажиллах тухай олон баримт бичигт гарын үсэг зурж албажуулна. Мөн ЗГХК-ын өмнөх хуралдаанаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд буурч байгаа. Уламжлалт харилцаанд тулгуурласан худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах саналтай байна” гэжээ.
Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр дэвшил гарч байгаа ч бидний хүссэн хэмжээнд хүрдэггүйд сэтгэл дундуур явдаг гэдэгтэй Д.Тэрбишдагва сайд санал нэгдэж байлаа. Цаашид хойд хөрштэйгөө стратегийн түншлэлийн харилцааг тууштай хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг аж. Тийм ч учраас хоёр улс өндөр дээд түвшний харилцан айлчлалаа, яриа хэлэлцээнийхээ давтамжийг хадгалах нь чухал ач холбогдолтой гэдгийг талууд нотолсон юм. Монгол-Оросын ЗГХК-ын 17 дугаар хуралдааны үеэр байгуулсан протколд тусгасан заалтууд амжилттай хэрэгжиж тодорхой асуудлууд шийдэгдэж буйд төлөөлөгчид баяртай байгаа хэмээв.

0 Сэтгэгдэл