У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
Ерөнхийлөгчийн Япон дахь айлчлалыг дүгнэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын 21-24-нд Япон улсад айлчилсан. Үүний үр дүнг Засгийн газар хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод даалгасан байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай хийсэн хэлэлцээний үеэр талууд хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн. Хэлэлцээртэй холбогдуулан Монгол, Японы эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн хоёр орны зах зээлээр хязгаарлагдах бус хоёр хөрш, бүс нутгийн зах зээл рүү чиглэгдэх учиртай гэдэгт санал нэгджээ. Мөн цаашид хамтарсан судалгаа хийх, хамтран үйлдвэрлэх, олон улсын зах зээлд хамтран борлуулах боломж эрэлхийлж ажиллахаар тогтсон байна. Япон улстай EPA байгуулснаар зөвхөн хоёр орны чөлөөт худалдаа, мөн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин бүрдүүлээд зогсохгүй Японы Ази, Номхон далайн орнуудтай байгуулсан эдийн засгийн хэлхээ холбоо, аж үйлдвэрийн сүлжээнд нэгдэх боломж нээж байгаагаараа энэ айчлал онцлог болсон гэжээ.
0 Сэтгэгдэл
























