96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
“Алтанбулаг” чөлөөт бүсэд нэвтрэх түр журам үргэлжилнэ
Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор баталсан журмыг энэ он дуустал үргэлжлүүлэх санал тавьжээ. Түр журам нь зорчигч, бараа тээврийн хэрэгсэл шуурхай нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдааны урсгал бий болгох, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг эхлүүлэх, 2014 оны зургадугаар сарын 22-29-нд олон улсын үзэсгэлэн худалдааг туршилтын журмаар зохион байгуулах зорилгоор зорчигч, бараа тээврийн хэрэгсэлд үйлчилж байсан ч долдугаар сарын 31-нээр дууссан юм. Журам хэрэгжсэн хоёр сарын хугацаанд тус бүсэд 484.9 сая төгрөгийн суурь үнэлгээтэй бараанд чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамж улсын төсөвт төвлөрүүлсэн гэнэ.
“Алтанбулаг” боомт өнгөрсөн сарын 1-нээс 24 цагийн горимд шилжиж ажилласан, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилсэн гээд тодорхой нөхцөлийг харгалзаад ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгахаар болов.
Уг ажлыг Засгийн газраас Шадар сайд Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгасан байна.
Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор баталсан журмыг энэ он дуустал үргэлжлүүлэх санал тавьжээ. Түр журам нь зорчигч, бараа тээврийн хэрэгсэл шуурхай нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах, худалдааны урсгал бий болгох, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг эхлүүлэх, 2014 оны зургадугаар сарын 22-29-нд олон улсын үзэсгэлэн худалдааг туршилтын журмаар зохион байгуулах зорилгоор зорчигч, бараа тээврийн хэрэгсэлд үйлчилж байсан ч долдугаар сарын 31-нээр дууссан юм. Журам хэрэгжсэн хоёр сарын хугацаанд тус бүсэд 484.9 сая төгрөгийн суурь үнэлгээтэй бараанд чөлөөт бүсийн горимоор бүрдүүлэлт хийж 13.6 сая төгрөгийн татвар, 62.2 мянган төгрөгийн хураамж улсын төсөвт төвлөрүүлсэн гэнэ. “Алтанбулаг” боомт өнгөрсөн сарын 1-нээс 24 цагийн горимд шилжиж ажилласан, чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зорчигч, бараа бүтээгдэхүүний урсгал тасралтгүй үргэлжилсэн гээд тодорхой нөхцөлийг харгалзаад ирэх арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгахаар болов.
Уг ажлыг Засгийн газраас Шадар сайд Д.Тэрбишдагва, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгасан байна.
0 Сэтгэгдэл
























