Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Германы шигшээ баг дэлхийн аварга боллоо
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2014 тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтод Германы шигшээ баг Аргентины багийг 1:0-ээр хожиж энэ жилийн дэлхийн аварга боллоо. Бразилийн Рио-де-Жанейрогийн алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тэмцээнд ялснаар Германы шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлж алтан медалийн эзэн болж байгаа юм. Тэмцээний үндсэн цаг тэг тэгээр хайнцсан ч нэмэлт цагт мюнхений “Баварий” багийн довтлогч Марио Гётце 113 дахь минутад гоол хийснээр дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирлаа.
Германы шигшээ баг 1954 онд Швейцарьт, 1974 онд эх орондоо, 1990 онд Италид болсон ДАШТ-д түрүүлж байсан юм. Германы шигшээ баг үүнээс гадна дөрвөн удаа мөнгө, хүрэл медаль хүртэж, Европын аваргаар гурван удаа шалгарч байжээ.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2014 тэмцээний алтан медалийн төлөөх тоглолтод Германы шигшээ баг Аргентины багийг 1:0-ээр хожиж энэ жилийн дэлхийн аварга боллоо. Бразилийн Рио-де-Жанейрогийн алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тэмцээнд ялснаар Германы шигшээ баг хөлбөмбөгийн ДАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлж алтан медалийн эзэн болж байгаа юм. Тэмцээний үндсэн цаг тэг тэгээр хайнцсан ч нэмэлт цагт мюнхений “Баварий” багийн довтлогч Марио Гётце 113 дахь минутад гоол хийснээр дэлхийн аваргын цомыг эх орондоо авчирлаа. Германы шигшээ баг 1954 онд Швейцарьт, 1974 онд эх орондоо, 1990 онд Италид болсон ДАШТ-д түрүүлж байсан юм. Германы шигшээ баг үүнээс гадна дөрвөн удаа мөнгө, хүрэл медаль хүртэж, Европын аваргаар гурван удаа шалгарч байжээ.
0 Сэтгэгдэл
























