У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
ТӨСВИЙН ОРЛОГО 20 ГАРУЙ ХУВИАР ТАСАРЧ БАЙНА
Ашигт малтмалын үнийн уналт, дэлхий эдийн засгийн удаашрал сүүлийн хоёр жилд манай улсад хүндээр тусч буй билээ. Өөрөөр хэлбэл орж ирэх гадаад валютын урсгал татрах, улсын төсөв тасалдах зэрэг хүндрэл учирч буй юм.
Энэ оны төсвийн нийт орлого зургаан их наяд 883 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.6 хувь байхаар баталсан. Харин төсвийн нийт зарлага нь долоон их наяд, 239 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь байна гэж тооцсон билээ. Үүнээс хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг нэг их наяд 143 тэрбум 275.5 сая, Төсвийн тогтворжуулалтын санд 29 тэрбум 799 сая төгрөгөөр хуримтлуулахаар баталсан. Анх батлагдсан төсөвт алдагдлыг нь санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын он дамжих нэг их наяд 400 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах, шинээр 289 тэрбум 971 сая төгрөгийн гадаад төслийн зээл авахаар тогтсон. Мөн Засгийн газрын гаргах зээлийн баталгааны дээд хязгаарыг хоёр их наяд 500 тэрбум төгрөгөөс илүүгүй байх болсон юм. Гэвч ашигт малтамлын орлого муудаж төсөв төлөвлөсөн хэмжээнд бүрдэхгүй тасарч ирэв. Иймд төсөвт тодотгол хийж нэг их наяд төгрөгөөр танаад байгаа билээ.
Энэ жилийн төсөвт төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ нь 4.6 их наяд төгрөг. Монгол Улсын нэгдсэн төсвийн энэ оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийг үзвэл тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 79.2, нийт зарлага 73.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсвийн нийт тэнцэл 137.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Өөрөөр хэлбэл, төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1149.4 тэрбум төгрөг байгаа юм. Энэ нь орлогын төлөвлөгөө 20.8 хувиар буюу 301.8 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн гэсэн үг.
Үүнд төсвийн нийт орлогын жилийн төлөвлөгөөний 90.5 хувийг бүрдүүлэх ёстой татвар хураалт 79 хувийн гүйцэтгэлтэй буюу 272 тэрбум төгрөгөөр тасарсан нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 47.5, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж 25.2, дотоодын бараа үйлчилгээний НӨАТ 55.2, импортын барааны НӨАТ 23.5 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 74.4, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 45.9 тэрбум төгрөгөөр тус тус дутуу гүйцэтгэлтэй гарав. Улсын нэгдсэн төсвөөс гадна орон нутгийн төсвийн орлого ч дутуу биелж байна. Тухайлбал, орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний улиралд 483 тэрбум төгрөг байлаа. Энэ нь төлөвлөснөөс 1.1 хувиар буюу 5.2 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн гэсэн үг. Төсвийн орлого нь дутуу биелсэн аймгуудад Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий орж байгаа юм.
Хүний хөгжлийн санд 37.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Төлөвлөгөөнөөс 67.1 хувиар буюу 76.4 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн гэсүн үг. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 52.1 тэрбум, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 32.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу биелсэнтэй холбоотой.
Нийгмийн даатгалын санд 313 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 8.9 хувиар буюу 30.7 тэрбум төгрөгөөр дутуу байна. Тус санд улсын төсвөөс 71.1 тэрбум төгрөгийн татаасыг олгожээ. Өөрөөр хэлбэл, урьд нь төсвийн алдагдлыг нөхөх гэж авч ашиглсан мөнгөнөөсөө дээрх хэмжээний өрийг төлсөн гэсэн үг.
Өнгөрсөн оны улсын төсөв бас л бүрдэхгүй байв. Тэгээд төсөвт тодотгол хийсэн билээ. Үүний хүчинд улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ий 1.7 хувьтай тэнцүү гарсан. Нэг ёсондоо тодотгол хийсний хүчинд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг хангасан гэсэн үг. Гэвч төсвийн гадуурх санхүүжилтийг тооцвол алдагдал нь асар өндөр гарна. Жишээлбэл, Хөгжлийн банкны санхүүжилтийг нэмж тооцвол төсвийн алдагдал ДНБ-ий 11.2 хувьтай тэнцсэнийг Дэлхийн банкны эдийн засагчид тооцон гаргасан. Өнгөрсөн оны төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого долоон их наяд төгрөг байв. Энэ нь ДНБ-ий 40.2 хувийг эзэлсэн юм. Харин төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас 812 тэрбум төгрөгийн үнэт цаас шинээр гаргаж, өмнөх жилүүдэд гаргасан Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 421 тэрбум төгрөг төлсөн. Үүнээс гадна 497.7 тэрбум төгрөгийн гадаад зээл шинээр авч ашиглажээ. Мөн урд нь авч ашигласан гадаад зээлийн үндсэн төлбөрт 84.7 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ бүгдээс үзэхэд энэ онд манай улсын орлого буурсан хэвээр байх нь. Иймд төсвөөс хийх хөрөнгө оруулалтууд хойшлогдож хөгжлийн хурд улам саарсаар.
Ашигт малтмалын үнийн уналт, дэлхий эдийн засгийн удаашрал сүүлийн хоёр жилд манай улсад хүндээр тусч буй билээ. Өөрөөр хэлбэл орж ирэх гадаад валютын урсгал татрах, улсын төсөв тасалдах зэрэг хүндрэл учирч буй юм. Энэ оны төсвийн нийт орлого зургаан их наяд 883 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.6 хувь байхаар баталсан. Харин төсвийн нийт зарлага нь долоон их наяд, 239 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.6 хувь байна гэж тооцсон билээ. Үүнээс хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлын хэмжээг нэг их наяд 143 тэрбум 275.5 сая, Төсвийн тогтворжуулалтын санд 29 тэрбум 799 сая төгрөгөөр хуримтлуулахаар баталсан. Анх батлагдсан төсөвт алдагдлыг нь санхүүжүүлэхийн тулд Засгийн газрын он дамжих нэг их наяд 400 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах, шинээр 289 тэрбум 971 сая төгрөгийн гадаад төслийн зээл авахаар тогтсон. Мөн Засгийн газрын гаргах зээлийн баталгааны дээд хязгаарыг хоёр их наяд 500 тэрбум төгрөгөөс илүүгүй байх болсон юм. Гэвч ашигт малтамлын орлого муудаж төсөв төлөвлөсөн хэмжээнд бүрдэхгүй тасарч ирэв. Иймд төсөвт тодотгол хийж нэг их наяд төгрөгөөр танаад байгаа билээ.
Энэ жилийн төсөвт төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ нь 4.6 их наяд төгрөг. Монгол Улсын нэгдсэн төсвийн энэ оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлийг үзвэл тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 79.2, нийт зарлага 73.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Төсвийн нийт тэнцэл 137.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Өөрөөр хэлбэл, төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1149.4 тэрбум төгрөг байгаа юм. Энэ нь орлогын төлөвлөгөө 20.8 хувиар буюу 301.8 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн гэсэн үг.
Үүнд төсвийн нийт орлогын жилийн төлөвлөгөөний 90.5 хувийг бүрдүүлэх ёстой татвар хураалт 79 хувийн гүйцэтгэлтэй буюу 272 тэрбум төгрөгөөр тасарсан нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 47.5, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж 25.2, дотоодын бараа үйлчилгээний НӨАТ 55.2, импортын барааны НӨАТ 23.5 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан байна. Мөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 74.4, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 45.9 тэрбум төгрөгөөр тус тус дутуу гүйцэтгэлтэй гарав. Улсын нэгдсэн төсвөөс гадна орон нутгийн төсвийн орлого ч дутуу биелж байна. Тухайлбал, орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний улиралд 483 тэрбум төгрөг байлаа. Энэ нь төлөвлөснөөс 1.1 хувиар буюу 5.2 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн гэсэн үг. Төсвийн орлого нь дутуу биелсэн аймгуудад Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл, Хэнтий орж байгаа юм.
Хүний хөгжлийн санд 37.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрчээ. Төлөвлөгөөнөөс 67.1 хувиар буюу 76.4 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн гэсүн үг. Энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 52.1 тэрбум, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлого 32.2 тэрбум төгрөгөөр тус тус дутуу биелсэнтэй холбоотой.
Нийгмийн даатгалын санд 313 тэрбум төгрөг төвлөрсөн нь төлөвлөгөөнөөс 8.9 хувиар буюу 30.7 тэрбум төгрөгөөр дутуу байна. Тус санд улсын төсвөөс 71.1 тэрбум төгрөгийн татаасыг олгожээ. Өөрөөр хэлбэл, урьд нь төсвийн алдагдлыг нөхөх гэж авч ашиглсан мөнгөнөөсөө дээрх хэмжээний өрийг төлсөн гэсэн үг.
Өнгөрсөн оны улсын төсөв бас л бүрдэхгүй байв. Тэгээд төсөвт тодотгол хийсэн билээ. Үүний хүчинд улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ДНБ-ий 1.7 хувьтай тэнцүү гарсан. Нэг ёсондоо тодотгол хийсний хүчинд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг хангасан гэсэн үг. Гэвч төсвийн гадуурх санхүүжилтийг тооцвол алдагдал нь асар өндөр гарна. Жишээлбэл, Хөгжлийн банкны санхүүжилтийг нэмж тооцвол төсвийн алдагдал ДНБ-ий 11.2 хувьтай тэнцсэнийг Дэлхийн банкны эдийн засагчид тооцон гаргасан. Өнгөрсөн оны төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого долоон их наяд төгрөг байв. Энэ нь ДНБ-ий 40.2 хувийг эзэлсэн юм. Харин төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас 812 тэрбум төгрөгийн үнэт цаас шинээр гаргаж, өмнөх жилүүдэд гаргасан Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 421 тэрбум төгрөг төлсөн. Үүнээс гадна 497.7 тэрбум төгрөгийн гадаад зээл шинээр авч ашиглажээ. Мөн урд нь авч ашигласан гадаад зээлийн үндсэн төлбөрт 84.7 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ бүгдээс үзэхэд энэ онд манай улсын орлого буурсан хэвээр байх нь. Иймд төсвөөс хийх хөрөнгө оруулалтууд хойшлогдож хөгжлийн хурд улам саарсаар.
Б.Ганбилэг
0 Сэтгэгдэл
Шударга.
Улсын төсвийн орлого тасраад л.Наадмаар юу ч хийхгүй 5 хоног амарч идээд л.Бас лазерын анивчсан гэрэлд бүжиглүүлнэ гэж тэрбум төгрөг авч дөрөвний гурван хувийг нь идэж халааслаад л. Энэ Зг,эрх баригчдын царай нүүр үнэхээр илэрч байна.
2014.07.10
























