У.Хүрэлсүх: Түүх бол өнгөрснөө тунгааж, өнөөдрөө бүтээн, ирээдүйгээ цогцлоон хөгжүүлэх үндэс суурь, төрт ёсны ой санамж
"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно
115.2 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
"MONGOLIA MINING-2026" ОЛОН УЛСЫН УУЛ УУРХАЙН ҮЗЭСГЭЛЭН ЭХЭЛЛЭЭ
128 МЯНГАН ТОНН НҮҮРС 11.6 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг хэсэгчлэн түр хугацаанд хаана
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
ЗГ: Эх оронч худалдан авалтыг дэмжиж, цахим дэлгүүрт байршуулна
Монгол Төрийн далбааны өдрийг тэмдэглэлээ
2008 оноос хойш жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж ирсэн Монгол Төрийн далбааны өдрийг нийслэлийн төв талбай-Чингирсийн талбайд тэмдэглэлээ. Монгол Төрийн далбаа мандуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.
Тэрээр " Монголчууд та бид “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” хэмээн туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг сахин хамгаалагч цэргээ хүндлэн дээдэлдэг. Монгол цэрэг өнөөдөр эх орон, ард түмэн, төрийнхөө итгэл хүндэтгэлийг дааж, зөвхөн эх орноо хамгаалагч төдийгүй улс түмний энхийг сахиулагч цэрэг, дэлхийн цэрэг болон яруу алдраа дуурсгаж байна.
Улс орны хөгжил дэвшлийн онцгой хариуцлагатай энэ цаг үед бидний монголчууд хэзээ хэзээнээс илүү эе эвтэй байж, хойч үеийнхээ сайн сайхны төлөө оюун билгээ шавхан дайчилж, чин шударгаар хичээн зүтгэх учиртайг Төрийн алтан сүлд, эрдэнийн далбаа маань ухааруулан сануулж байна.
Өвөг дээдсээс үе дамжуулан өвлүүлсэн Төрийн алтан сүлд , тусгаар тогтнол, гал голомт, ариун дагшин газар шороо, эрдэнэт мал сүрэг, үндэсний их түүх соёл, хэл бичиг, үе үеийн эрдэмт иргэд, цэрэг эрсээ төрүүлэн бойжуулж, тэтгэн дэмжиж ирсэн манай ухаант ард түмний өлмий бат оршиг.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, ард түмнийхээ эв нэгдлийн илэрхийлэл, тусгаар тогтнолынхоо баталгаа нь байж, эх орон ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийг хамгаалагч байх ариун үүргээ урьдын адил нэр төртэй биелүүлэх болно.
Монгол Төрийн сүр хүч мөнхөд оршин, Монгол Төрийн алтан соёмбот далбаа эгнэгт мандан намирах болтугай.
Монголын ард түмэн, монгол цэргийн цог хийморь улам бадартугай" гэлээ.

Төрийн далбаа мандуулах ёслолд УИХ, Засгийн газрын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд оролцож Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний жагсаал боллоо.

2008 оноос хойш жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж ирсэн Монгол Төрийн далбааны өдрийг нийслэлийн төв талбай-Чингирсийн талбайд тэмдэглэлээ. Монгол Төрийн далбаа мандуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрээр " Монголчууд та бид “Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа” хэмээн туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг сахин хамгаалагч цэргээ хүндлэн дээдэлдэг. Монгол цэрэг өнөөдөр эх орон, ард түмэн, төрийнхөө итгэл хүндэтгэлийг дааж, зөвхөн эх орноо хамгаалагч төдийгүй улс түмний энхийг сахиулагч цэрэг, дэлхийн цэрэг болон яруу алдраа дуурсгаж байна.

0 Сэтгэгдэл