БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Монголоос ”морьтой” буцсан Бан Ги Мун кенид арслангийн гүегтэй боллоо
Хүрээлэн байгаа орчны талаарх НҮБ-ын ассамблейн хаалтад хүрэлцэн очсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд кеничүүд зургаан сартай арслангийн гүег бэлэглэсэн байна. Тэрээр бэлгэнд авсан гүегээ “Тумаини” буюу “Итгэл” гэж нэрлээд “дэлхий дахинаараа байгаль орчинтойгоо хүй нэг амьдарна гэдэгт итгэж байна” гэсэн байна. Арслангийн гүег кенийн нийслэл Найробийн амьтны хүрээлэнд байх юм.
Энэ нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын бэлгэнд авсан гурав дахь амьтан болж байна. 2008 онд Өмнөд Суданы ерөнхийлөгч Сальва Киира түүнд “Бан Ги Мун” нэртэй цагаан бух бэлэглэсэн бол 2009 онд Монголд айлчлахад нь “Энхтайван” нэртэй морь дурсгаж байсан юм.
Кенийн нийслэлд болсон Хүрээлэн байгаа орчны талаарх ассамблейд дэлхийн 193 орныг төлөөлсөн 1200 орчим хүн цугларч байгаль орчны эсрэг гэмт хэрэг, ялангуяа заан, хирсийг соёо, эвэрийн нь төлөө хулгайгаар агнах, худалдаалахыг зогсоох тухай хэлэлцсэн юм.
Хүрээлэн байгаа орчны талаарх НҮБ-ын ассамблейн хаалтад хүрэлцэн очсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд кеничүүд зургаан сартай арслангийн гүег бэлэглэсэн байна. Тэрээр бэлгэнд авсан гүегээ “Тумаини” буюу “Итгэл” гэж нэрлээд “дэлхий дахинаараа байгаль орчинтойгоо хүй нэг амьдарна гэдэгт итгэж байна” гэсэн байна. Арслангийн гүег кенийн нийслэл Найробийн амьтны хүрээлэнд байх юм. Энэ нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын бэлгэнд авсан гурав дахь амьтан болж байна. 2008 онд Өмнөд Суданы ерөнхийлөгч Сальва Киира түүнд “Бан Ги Мун” нэртэй цагаан бух бэлэглэсэн бол 2009 онд Монголд айлчлахад нь “Энхтайван” нэртэй морь дурсгаж байсан юм.
Кенийн нийслэлд болсон Хүрээлэн байгаа орчны талаарх ассамблейд дэлхийн 193 орныг төлөөлсөн 1200 орчим хүн цугларч байгаль орчны эсрэг гэмт хэрэг, ялангуяа заан, хирсийг соёо, эвэрийн нь төлөө хулгайгаар агнах, худалдаалахыг зогсоох тухай хэлэлцсэн юм.
0 Сэтгэгдэл
























