Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Америк дахь монголчуудын наадам 5-нд болно

АНУ-ын санхүүгийн нийслэл гэдэг Нью-Йоркийн Central паркт энэ сарын 5-ны өдөр монгол угсаатны уламжлалт их баяр Наадам болно гэж http://arigus-tv.ru сайт мэдээллээ. Энд америкт ажиллаж амьдардаг монголчуудаас гадна Өвөр монгол, Халимаг, Буриад, Тува болон Афганистаны Хазарчуудын төлөөлөл оролцох юм байна.
Монгол наадмын эхэнд нүүдэлчдийн заншлаар Нью-Жерсигийн Ницан хийдийн лам Овоо ахих ёслол үйлдэнэ гэнэ. Овоо тахилгын үеэр ирсэн зочид аз жаргал хүсэн идээ цагаа, чихэр жимс авчирч өргөдөг уламжлалтай.
Монгол наадмын нээлтийн ёслолд Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч зэрэг нэр хүнд бүхий төлөөлөгч зочид оролцож, буриадын дуучин Намгар Лхасаранова ая дуугаа өргөх юм байна.
Монгол наадмын үеэр сур харваа, хурдан морь, бөхийн барилдаан гэсэн эрийн гурван наадаан болдог уламжлалтай. Харин Нью-Йоркод болж байгаа наадмаар багачууд нь модон морь уралддаг. Мөн хүүхэд багачуудын дунд “Би монгол” сэдэвт гар зургийн уралдаан, хамгийн шилдэг үндэсний дээл хувцас шалгаруулах, дууны болон шагайн тэмцээн болдог.
Түрүүлсэн бөхөө “LED TV” телевизээр байлна гэж зохион байгуулагчид хэлж байна.
Наадамд оролцогсод монгол үндэсний сүүтэй цай, боорцог, сүү цагаан идээ бэлтгэн улс орон, түүх судрынхаа талаар хууч яриа өрнүүлэн амарцгаадаг байна. Баярын үеэр “Made in Mongolia NYC Store” гэсэн бэлэг дурсгал, үндэсний соёл урлагийн бүтээлийн үзэсгэлэн ажиллана.
Монгол үндэсний их баяр энэ наадмыг америк дахь Монголын уламжлалт соёлын сан, Монгол-америкийн соёлын нийгэмлэг, буриадын нийгэмлэг, Хазарчуудын нэгдэл, Тува-монгол-халимагийн нутаг нэгтэн нийгэмлэг хамтран зохион байгуулдаг хэмээн arigus-tv.ru сайтад бичжээ.

0 Сэтгэгдэл