Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Нагоя башёд 11 монгол сумоч хүч үзнэ
Мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башёгийн банцүкэг зарласнаар Маакүүчид Монголын 11 бөх хүчээ сорин барилдана.
Энэхүү дээд зиндааны бөхчүүдийн магнайд өмнөх тэмцээний түрүү бөх 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол баруун жигүүрийг 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж манлайлж ард нь 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд бичигджээ. Өнгөрсөн башёд 50 хувийн амжилтаа биелүүлж чадаагүй Котоошигикү озеки кадобан болж, харин Аминишики, Аояама нар комүсиби цолтой барилдана.
Нагоя башёд барилдах манай бусад бөхийн хувьд Тамаваши зүүний дөрөв, Тэрүнофүжи зургаа, Кёкүтэнхо зүүний 12, Кёкүшюхо барууны 12, Кагамио зүүний 14, Азүмарюү барууны 14, Токитэнкү барууны 15, Араваши зүүний 17-д тус тус эрэмблэгджээ.
Мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башёгийн банцүкэг зарласнаар Маакүүчид Монголын 11 бөх хүчээ сорин барилдана.Энэхүү дээд зиндааны бөхчүүдийн магнайд өмнөх тэмцээний түрүү бөх 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийг тэргүүлэх бол баруун жигүүрийг 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадорж манлайлж ард нь 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд бичигджээ. Өнгөрсөн башёд 50 хувийн амжилтаа биелүүлж чадаагүй Котоошигикү озеки кадобан болж, харин Аминишики, Аояама нар комүсиби цолтой барилдана.
Нагоя башёд барилдах манай бусад бөхийн хувьд Тамаваши зүүний дөрөв, Тэрүнофүжи зургаа, Кёкүтэнхо зүүний 12, Кёкүшюхо барууны 12, Кагамио зүүний 14, Азүмарюү барууны 14, Токитэнкү барууны 15, Араваши зүүний 17-д тус тус эрэмблэгджээ.
0 Сэтгэгдэл
























