УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Д.БАНДИ: БОКСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧДЫН 70 ХУВЬ НЬ МИНИЙ ШАВЬ НАР
Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит “Олимпийн гараа” тэмцээнд 33 байгууллагын 11-12, 13-14 насны 369 тамирчин хүч сорилоо. Тэмцээний үеэр боксын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Бандитай ярилцлаа.
-Олимпын гараа тэмцээнийг энэ жил таны нэрэмжит болгон зохион байгууллаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-31 дэх удаагийн “Олимпын гараа” тэмцээнийг миний нэрэмжит болгон зохион байгуулж байгаад баяртай байна. 1979 оныг олон улсын хүүхдийн жил болгон зарлах үед “Олимпын гараа” тэмцээнийг анх зохион байгуулсан. Үүнээс хойш жил бүр алгасалгүй зохион байгуулж, өнөөгийн боксын аваргууд маань бүгд энэ тэмцээнийг дайрч өнгөрсөн. Ирээдүйн аваргууд ч энэ тэмцээнд хүчээ сорьж байна.
-Тэгвэл ирээдүйн олимп, дэлхийн аваргуудын ур чадвар ямар байна вэ?
-Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд бүгд анхлан суралцагчид. Хамгийн дээд тал нь нэг жил болсон, доод тал нь хоёр долоо хоног хичээллээд оролцсон багачууд байна. 14 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тэр бүр тэмцээн уралдаан болоод байдаггүй учраас эндээс олон зүйл сурч мэдсэн байх.
-Олимпын медальт тамирчид маань хэдэн онд энэ тэмцээнд оролцож байсан бэ?
-1988 оны Сөүлийн олимпоос анхны медаль авчирсан гавьяат тамирчин Н.Энхбат 1979 оны анхны “Олимпын гараа” тэмцээнд оролцож аварга болсон түүхтэй. Түүнээс хойш Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба гээд гавьяатууд бүгд л хүүхэд байхдаа энэ тэмцээнд оролцсон доо.
-Ингэхэд та өөрөө хэдэн насандаа энэ спортод хөл тавьж байв?
-Их урт түүх л дээ. Наймдугаар ангидаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас хотод шилжиж ирсэн үеэс л боксын гараа эхэлсэн дээ. Манай ангийн хэсэг нөхөд боксын секцэнд явдаг байв.1 966 оны хавар тэднийг дагаж яваад секцэнд бүртгүүлсэн юм. 1974 онд “Алтан бүс” нэртэй олон улсын тэмцээнд оролцож, анхны алтан бүсийг эх орондоо авчирч байлаа. Тэр тэмцээнд 28 орны 200 гаруй тамирчин оролцож байсан.
-Та дасгалжуулагчаар одоо хэдэн жил ажиллаад байна?
-40-өөд жил болсон байна. Боксын шигшээ багийн тамирчдын 70 хувь нь миний гараас гарсан шавь нар. 2000 оны эхээр бокс уналтад орж, Азийн аваргаас ганц хүрэл медаль ч хүртэж чадахгүй байсан үед ч бидэнд амжилт гаргах боломж бололцоо байгаа гэж хардаг байсан. Тэгээд 2005 онд боксын холбоог шинэчилж, би шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Т.Үйтүмэн ерөнхий нарийн бичгийн дарга, холбооны ерөнхийлөгч Д.Цогбаатар болж байлаа.
Монгол Улсын ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Бандийн нэрэмжит “Олимпийн гараа” тэмцээнд 33 байгууллагын 11-12, 13-14 насны 369 тамирчин хүч сорилоо. Тэмцээний үеэр боксын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Д.Бандитай ярилцлаа. -Олимпын гараа тэмцээнийг энэ жил таны нэрэмжит болгон зохион байгууллаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-31 дэх удаагийн “Олимпын гараа” тэмцээнийг миний нэрэмжит болгон зохион байгуулж байгаад баяртай байна. 1979 оныг олон улсын хүүхдийн жил болгон зарлах үед “Олимпын гараа” тэмцээнийг анх зохион байгуулсан. Үүнээс хойш жил бүр алгасалгүй зохион байгуулж, өнөөгийн боксын аваргууд маань бүгд энэ тэмцээнийг дайрч өнгөрсөн. Ирээдүйн аваргууд ч энэ тэмцээнд хүчээ сорьж байна.
-Тэгвэл ирээдүйн олимп, дэлхийн аваргуудын ур чадвар ямар байна вэ?
-Тэмцээнд оролцож байгаа хүүхдүүд бүгд анхлан суралцагчид. Хамгийн дээд тал нь нэг жил болсон, доод тал нь хоёр долоо хоног хичээллээд оролцсон багачууд байна. 14 хүртэлх насны хүүхдүүдийн дунд тэр бүр тэмцээн уралдаан болоод байдаггүй учраас эндээс олон зүйл сурч мэдсэн байх.
-Олимпын медальт тамирчид маань хэдэн онд энэ тэмцээнд оролцож байсан бэ?
-1988 оны Сөүлийн олимпоос анхны медаль авчирсан гавьяат тамирчин Н.Энхбат 1979 оны анхны “Олимпын гараа” тэмцээнд оролцож аварга болсон түүхтэй. Түүнээс хойш Т.Үйтүмэн, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба гээд гавьяатууд бүгд л хүүхэд байхдаа энэ тэмцээнд оролцсон доо.
-Ингэхэд та өөрөө хэдэн насандаа энэ спортод хөл тавьж байв?
-Их урт түүх л дээ. Наймдугаар ангидаа Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас хотод шилжиж ирсэн үеэс л боксын гараа эхэлсэн дээ. Манай ангийн хэсэг нөхөд боксын секцэнд явдаг байв.1 966 оны хавар тэднийг дагаж яваад секцэнд бүртгүүлсэн юм. 1974 онд “Алтан бүс” нэртэй олон улсын тэмцээнд оролцож, анхны алтан бүсийг эх орондоо авчирч байлаа. Тэр тэмцээнд 28 орны 200 гаруй тамирчин оролцож байсан.
-Та дасгалжуулагчаар одоо хэдэн жил ажиллаад байна?
-40-өөд жил болсон байна. Боксын шигшээ багийн тамирчдын 70 хувь нь миний гараас гарсан шавь нар. 2000 оны эхээр бокс уналтад орж, Азийн аваргаас ганц хүрэл медаль ч хүртэж чадахгүй байсан үед ч бидэнд амжилт гаргах боломж бололцоо байгаа гэж хардаг байсан. Тэгээд 2005 онд боксын холбоог шинэчилж, би шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Т.Үйтүмэн ерөнхий нарийн бичгийн дарга, холбооны ерөнхийлөгч Д.Цогбаатар болж байлаа.
Б.Мөнхбат
0 Сэтгэгдэл
























