БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Мөрий алдсан америкийн сансрын нисэгчид үсээ авхуулжээ
Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа АНУ-ын сансрын нисэгч Грегор Вайзмен, Стивен Свонсонна хоёр хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германы шигшээ багт хожигдсоны төлөө үсээ бүгдийг нь машиндуулжээ. Сансрын станцад ажиллаж байгаа Германы нисэгч Герсттэй тавьсан бооцоогоор бол хэрэв америкийн баг немцүүдийг хожвол тэр хоёр германы сансрын нисэгчийн духан дээр АНУ-ын жижигхэн далбаа зурах байсан гэнэ. Харин Германы шигшээ баг ялбал америкчууд үсээ бүрэн авхуулахаар мөрийцжээ. Бразилийн Ресифи хотын “Пернамбуко” цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээнээр немцийн шигшээ баг америкчуудыг 1:0-ийн харьцаагаар ялсан байна.

Үүний дараа л НАСА-гийнхан америк нөхдийнхөө үсийг сансрын цахилгаан машинаар авч инээн хөгжиж байгаа герман нисэгчийн дүрс бичлэгийг нийтэлсэн байна. Сансарт ашиглах үсний машин нь үс ийш тийшээ жингүйдэн нисэхээс сэргийлсэн бичил тоос сорогчтой машин байдаг юм байна. Америк нисэгчид ч бооцоо алдаж үсээ авхуулж байгаадаа нэг их харамсахгүй хөгжилдөж байжээ.

Олон улсын сансрын энэ удаагийн багт оросын бортинженер Александр Скворцов, Олег Артемьев болон Максим Сураев, америк Стивен Свонсон, Грегори Вайзман болон Германии сансрын нисэгч Александер Герст нар ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл