УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Л.Суарез энэ удаа хатуу ”мах” хазлаа
Луйс Суарезийн нэр хүнд дахиад л шавартай хутгалдлаа. Энэ удаа тэр арай хатуу "мах" хазаж, өөрийнхөө шүдийг хүртэл гэмтээх дөхөв.
Өмнө нь хоёр ч удаа зохисгүй зан авир гаргаж, тус бүртээ хэдэн тоглолт алгасах хорионд орж байсан тэрээр ер хүмүүжээгүй бололтой. Италийн эсрэг тоглолтод багийнх нь тоглогч Диего Годин ялалтын нэг гоолоо оруулахын өмнөхөн Л.Суарез Италийн хамгаалагч Жоржио Челлинигийн мөрийг хэдэн сая үзэгчийн нүдэн дээр хазаж, одоо энэ бүдүүлэг үйлдлээсээ хаашаа ч бултах аргагүй болоод байна. Хэдийгээр Ж.Челлини Суарезийн шүдний ул мөрийг шүүгчид үзүүлсэн боловч түүнд ямар нэг шийтгэл оноосонгүй орхилоо. Гэвч энэ бүхэн олон түмний нүдэн дээр болж өнгөрсөн, тэгээд ч Челлини гомдолтой, үзэгчид маш их шүүмжлэлтэй хандаж байгаа учир ФИФА үүнийг баримт нотолгоотой авч хэлэлцэх нь тодорхой. Харин түүнд хэдэн тоглолт өнжих шийтгэл оноох бол гэдэг л одоо сонирхол татаж байна. ФИФА-гийн хамгийн хатуу шийтгэл нь 24 тоглолт буюу хоёр жилээр тоглолтод оролцох эрхийг нь хасдаг.

Ж.Челлини хэлэхдээ "ФИФА оддыг тоглуулах гэхдээ Суарезийг шийтгэлгүй өнгөрөөлөө. Хэрэв тэдэнд зориг байгаа бол тоглолтын дүрс бичлэгийг баримт болгон үзэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн бол хэргийн эзэн Суарез өөрөө бол энэ үйл явдлыг ингэсгээд өнгөрөөсэй гэж хүсч байгаа бололтой "Би зүгээр л түүний мөртэй мөргөлдчихлөө. Талбай дээр ийм явдал тохиолдож л байдаг" хэмээн тайлбарласан байна. Гэвч ФИФА-гийн дэд тэргүүн Жим Бойсоос эхлээд хэдэн сая хүн түүний үйлдлийг харсан учраас, тэгээд энэ явдал анхных биш учраас Л.Суарез хэдий агуул тоглогч байсан ч түүнийг хатуу шийтгэх хэрэгтэй хэмээн шүүмжилж байна.

Тэрээр 2012 оны дөрөвдүгээр сарын Челсигийн тоглогч Бранислав Ивановичийг мөн л хазаж, найман тоглолт өнжих 10 тоглолт, түүний өмнө 2010 онд Отман Баккалыг мөн л хэмлэж, найман тоглолт өнжих ёстой болж байсан билээ.
Суарезийг ийнхүү давтан хэрэгт нь дэлхий нийтээр шүүмжилж байхад багийнхан нь харин 16-д үлдэхэд үлэмж тус хүргэсэн тоглогчоо үнэнчээр хамгаалж байна. Багийнх нь дасгалжуулагч энэ талаар баримт нотолгоог үзэж байж тайлбар хийнэ. Суарез буруу зүйл хийсэн байлаа ч түүнийг тодорхой хэвлэл, тодорхой хүмүүс дандаа шүүмжлэн буруутгаж байдаг гэж мэдэгдсэн бол багийнх нь ахлагч Диего Лугано Челлиниг эсрэгээр нь шүүмжилж "Та нар юу харсан юм бэ, үнэхээр харсан гэж үү. Тэгвэл түүнийгээ надад үзүүл л дээ. Би юу ч хараагүй. Өнөөдөр та нар юу ч хараагүй. Яагаад гэвэл тийм явдал ерөөсөө болоогүй. Энэ бол Челлинигийн бааш" хэмээн хэлсэн байна.








Chelliniig hazsan heseg n bur sorvi togtchihson bn sh dee
Луйс Суарезийн нэр хүнд дахиад л шавартай хутгалдлаа. Энэ удаа тэр арай хатуу "мах" хазаж, өөрийнхөө шүдийг хүртэл гэмтээх дөхөв. Өмнө нь хоёр ч удаа зохисгүй зан авир гаргаж, тус бүртээ хэдэн тоглолт алгасах хорионд орж байсан тэрээр ер хүмүүжээгүй бололтой. Италийн эсрэг тоглолтод багийнх нь тоглогч Диего Годин ялалтын нэг гоолоо оруулахын өмнөхөн Л.Суарез Италийн хамгаалагч Жоржио Челлинигийн мөрийг хэдэн сая үзэгчийн нүдэн дээр хазаж, одоо энэ бүдүүлэг үйлдлээсээ хаашаа ч бултах аргагүй болоод байна. Хэдийгээр Ж.Челлини Суарезийн шүдний ул мөрийг шүүгчид үзүүлсэн боловч түүнд ямар нэг шийтгэл оноосонгүй орхилоо. Гэвч энэ бүхэн олон түмний нүдэн дээр болж өнгөрсөн, тэгээд ч Челлини гомдолтой, үзэгчид маш их шүүмжлэлтэй хандаж байгаа учир ФИФА үүнийг баримт нотолгоотой авч хэлэлцэх нь тодорхой. Харин түүнд хэдэн тоглолт өнжих шийтгэл оноох бол гэдэг л одоо сонирхол татаж байна. ФИФА-гийн хамгийн хатуу шийтгэл нь 24 тоглолт буюу хоёр жилээр тоглолтод оролцох эрхийг нь хасдаг.

Ж.Челлини хэлэхдээ "ФИФА оддыг тоглуулах гэхдээ Суарезийг шийтгэлгүй өнгөрөөлөө. Хэрэв тэдэнд зориг байгаа бол тоглолтын дүрс бичлэгийг баримт болгон үзэх хэрэгтэй" гэж мэдэгдсэн бол хэргийн эзэн Суарез өөрөө бол энэ үйл явдлыг ингэсгээд өнгөрөөсэй гэж хүсч байгаа бололтой "Би зүгээр л түүний мөртэй мөргөлдчихлөө. Талбай дээр ийм явдал тохиолдож л байдаг" хэмээн тайлбарласан байна. Гэвч ФИФА-гийн дэд тэргүүн Жим Бойсоос эхлээд хэдэн сая хүн түүний үйлдлийг харсан учраас, тэгээд энэ явдал анхных биш учраас Л.Суарез хэдий агуул тоглогч байсан ч түүнийг хатуу шийтгэх хэрэгтэй хэмээн шүүмжилж байна.

Тэрээр 2012 оны дөрөвдүгээр сарын Челсигийн тоглогч Бранислав Ивановичийг мөн л хазаж, найман тоглолт өнжих 10 тоглолт, түүний өмнө 2010 онд Отман Баккалыг мөн л хэмлэж, найман тоглолт өнжих ёстой болж байсан билээ.
Суарезийг ийнхүү давтан хэрэгт нь дэлхий нийтээр шүүмжилж байхад багийнхан нь харин 16-д үлдэхэд үлэмж тус хүргэсэн тоглогчоо үнэнчээр хамгаалж байна. Багийнх нь дасгалжуулагч энэ талаар баримт нотолгоог үзэж байж тайлбар хийнэ. Суарез буруу зүйл хийсэн байлаа ч түүнийг тодорхой хэвлэл, тодорхой хүмүүс дандаа шүүмжлэн буруутгаж байдаг гэж мэдэгдсэн бол багийнх нь ахлагч Диего Лугано Челлиниг эсрэгээр нь шүүмжилж "Та нар юу харсан юм бэ, үнэхээр харсан гэж үү. Тэгвэл түүнийгээ надад үзүүл л дээ. Би юу ч хараагүй. Өнөөдөр та нар юу ч хараагүй. Яагаад гэвэл тийм явдал ерөөсөө болоогүй. Энэ бол Челлинигийн бааш" хэмээн хэлсэн байна.









0 Сэтгэгдэл
2014.06.27
























