Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
OLED зурагт үйлдвэрлэх төсөлд Япон компаниуд хамтарна
Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sony”, “Panasonic” корпорац шинэ үеийн OLED зурагт үйлдвэрлэх төсөлд хамтрахаар ярилцаж байна. Одоогоор хоёр корпорацын аль аль нь дээрх мэдээллийг нууцалж буй ч зардал өртөг өндөртэй энэ ажлыг дангаараа бус хамтраад хийвэл санхүү мөнгөний хувьд ч хямд тусна гэж үзэж байгаа аж. Шинэ үеийн дэлгэц хэмээн нэрлэж буй OLED нь гар утас, компьютер, зурагт зэрэг хүмүүсийн энгийн хэрэглээнд аль хэдийнэ нэвтрээд эхэлсэн боловч хараахан том хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй байгаа юм. “Sony” гэхэд 21 инчийн OLED дэлгэц л үйлдвэрлэж чадсан бол зурагтны зах зээлд ноёлж буй Өмнөд Солонгосын “Samsung Electronics” энэ оны эцсээр 55 инчийн OLED худалдаанд гаргана хэмээн мэдэгдэж буй. Уг зурагтны үнэ ямар байх нь одоогоор нууц байгаа ч 8000 ам.доллараас дээш байна гэж таамаглаж байгаа юм.
OLED-ыг үйлдвэрлэх технологи, үйлдвэрлэл нь өөрөө өртөг өндөртэй учир “Sony”, “Panasonic” компани өрсөлдөгчдөөсөө хоцрохгүйн тулд ийнхүү хамтраад үзэхэд ч бэлэн байгаа аж. Аливаа шинэ үеийн зурагт телевизорууд нь өндөр хөрөнгө оруулалтаар бүтдэг боловч энэ салбар дахь ширүүн өрсөлдөөнөөс үүдэн үйлдвэрлэж, худалдаанд гаргах явцад үнэ нь хямдарч, эргээд шинэ технологид зарцуулсан мөнгөө ч олж авч чадахгүй үе гардаг аж. Тиймээс Японы үйлдвэрлэгчид тус тусдаа хөрөнгө зарахын оронд хамтраад ажиллавал технологид зарцуулах төсөв нь бага тусах юм. 2000 оны эхээр Японы компаниуд яг ийм байдлаар хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан удаатай.
OLED дэлгэц нь одоо ашиглаж байгаа LCD, LED болон пласма зурагтаас маш нимгэн, цахилгаан зарцуулалт багатай, уян хатан чанартай /нугалж эвхэж болдог, дугуй хэлбэртэйгээр ч хийж болно/ гэдгээрээ давуу талтай юм.
Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Sony”, “Panasonic” корпорац шинэ үеийн OLED зурагт үйлдвэрлэх төсөлд хамтрахаар ярилцаж байна. Одоогоор хоёр корпорацын аль аль нь дээрх мэдээллийг нууцалж буй ч зардал өртөг өндөртэй энэ ажлыг дангаараа бус хамтраад хийвэл санхүү мөнгөний хувьд ч хямд тусна гэж үзэж байгаа аж. Шинэ үеийн дэлгэц хэмээн нэрлэж буй OLED нь гар утас, компьютер, зурагт зэрэг хүмүүсийн энгийн хэрэглээнд аль хэдийнэ нэвтрээд эхэлсэн боловч хараахан том хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй байгаа юм. “Sony” гэхэд 21 инчийн OLED дэлгэц л үйлдвэрлэж чадсан бол зурагтны зах зээлд ноёлж буй Өмнөд Солонгосын “Samsung Electronics” энэ оны эцсээр 55 инчийн OLED худалдаанд гаргана хэмээн мэдэгдэж буй. Уг зурагтны үнэ ямар байх нь одоогоор нууц байгаа ч 8000 ам.доллараас дээш байна гэж таамаглаж байгаа юм. OLED-ыг үйлдвэрлэх технологи, үйлдвэрлэл нь өөрөө өртөг өндөртэй учир “Sony”, “Panasonic” компани өрсөлдөгчдөөсөө хоцрохгүйн тулд ийнхүү хамтраад үзэхэд ч бэлэн байгаа аж. Аливаа шинэ үеийн зурагт телевизорууд нь өндөр хөрөнгө оруулалтаар бүтдэг боловч энэ салбар дахь ширүүн өрсөлдөөнөөс үүдэн үйлдвэрлэж, худалдаанд гаргах явцад үнэ нь хямдарч, эргээд шинэ технологид зарцуулсан мөнгөө ч олж авч чадахгүй үе гардаг аж. Тиймээс Японы үйлдвэрлэгчид тус тусдаа хөрөнгө зарахын оронд хамтраад ажиллавал технологид зарцуулах төсөв нь бага тусах юм. 2000 оны эхээр Японы компаниуд яг ийм байдлаар хэдэн тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан удаатай.
OLED дэлгэц нь одоо ашиглаж байгаа LCD, LED болон пласма зурагтаас маш нимгэн, цахилгаан зарцуулалт багатай, уян хатан чанартай /нугалж эвхэж болдог, дугуй хэлбэртэйгээр ч хийж болно/ гэдгээрээ давуу талтай юм.
0 Сэтгэгдэл























