96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Бритни Спирс “X Factor”-т нэгдлээ
Попын гүнж Бритни Спирс АНУ-ын телевизийн “X Factor” шоуны шүүгчээр ажиллахаар болжээ. Уг шоуны продюсер Саймон Коувел өмнөх улиралд хамтран ажиллаж байсан Паула Абдул, Николь Шерзингер нарыг халж, гэрээгээ цуцалснаар хоёр эмэгтэй шүүгчийн суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл одоо нэг суудал нь поп гүнж Бритни Спирсийнх болох нь. Харин нөгөөх нь 19 настай дуучин, жүжигчин Деми Ловатод оногджээ. 16 насандаа “Baby one more time” хит дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан Бритнигийн оргил үе нь 1990-ээд онд өнгөрсөн ч дэлхийн хамгийн алдартай оддын нэг хэвээр байгаа учир шоундаа хамтран ажиллахыг урьсан гэдгээ Саймон мэдэгджээ. Харин Деми Ловато бол “Sonny with Chance” телевизийн цуврал, “Skyscraper” зэрэг хит дуугаараа олны танил болж яваа залуу уран бүтээлч юм.
Шоуг дамжуулагч “Fox” телевиз Бритниг шүүгчийн суудалд суулгахын тулд хэдэн сая ам.доллар амласнаа нууцалж байгаа ч 15 сая ам.доллараас буугаагүй гэж хэвлэлүүд бичиж байна. Хэрэв энэ үнэн бол Бритни хөгжмийн одод дундаа хамгийн өндөр хөлсөөр гэрээ байгуулсан шүүгч болох юм.
Попын гүнж Бритни Спирс АНУ-ын телевизийн “X Factor” шоуны шүүгчээр ажиллахаар болжээ. Уг шоуны продюсер Саймон Коувел өмнөх улиралд хамтран ажиллаж байсан Паула Абдул, Николь Шерзингер нарыг халж, гэрээгээ цуцалснаар хоёр эмэгтэй шүүгчийн суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл одоо нэг суудал нь поп гүнж Бритни Спирсийнх болох нь. Харин нөгөөх нь 19 настай дуучин, жүжигчин Деми Ловатод оногджээ. 16 насандаа “Baby one more time” хит дуугаараа дэлхий нийтийг байлдан дагуулж байсан Бритнигийн оргил үе нь 1990-ээд онд өнгөрсөн ч дэлхийн хамгийн алдартай оддын нэг хэвээр байгаа учир шоундаа хамтран ажиллахыг урьсан гэдгээ Саймон мэдэгджээ. Харин Деми Ловато бол “Sonny with Chance” телевизийн цуврал, “Skyscraper” зэрэг хит дуугаараа олны танил болж яваа залуу уран бүтээлч юм. Шоуг дамжуулагч “Fox” телевиз Бритниг шүүгчийн суудалд суулгахын тулд хэдэн сая ам.доллар амласнаа нууцалж байгаа ч 15 сая ам.доллараас буугаагүй гэж хэвлэлүүд бичиж байна. Хэрэв энэ үнэн бол Бритни хөгжмийн одод дундаа хамгийн өндөр хөлсөөр гэрээ байгуулсан шүүгч болох юм.
0 Сэтгэгдэл
























