УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Мирослав Клозе Роналдотой эн зэрэгцэв
Мирослав Клозе талбайд гарч ирээд ердөө 112 дахь секунддээ гоол хийж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулаад зогссонгүй, хөлбөмбөгчнийхөө хувьд карьерынхаа хамгийн оргил амжилтыг тогтоож чадлаа. Талбайд 69 дэх минутад орж ирээд 71 дэх минутад тоглолтын харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн түүний энэ гоол Клозегийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулсан 15 дахь бөмбөг гэдгээрээ дэлхийн дээд амжилтыг домогт Роналдотой хамт эзэмших эрхийг өгч байгаа юм. Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд Роналдо 15 гоолтойгоор хамгийн олон бөмбөг оруулсан хэмээн өчигдрийг хүртэл нэгдүгээрт бичигдэж байсан бол одоо М.Клозе түүнтэй энэ алдрыг хуваан хүртэх болж байна.
Бразилийн алдарт хөлбөмбөгч Роналдо ч дэлхийн рекордыг хуваан эзэмшигчдээ тэр даруй баяр хүргэж, “Клубт тавтай морил, Клозе. Ямар их жаргалтай байгааг чинь төсөөлж байна аа. Ямар гайхалтай ДАШТ вэ” хэмээн твиттерээр жиргэсэн юм.

Тэдний 15 дахь гоолууд хоёулаа Ганын хаалганд орсон нь ёстой л хувь заяаны тохиол гэлтэй. Роналдо 2006 оны ДАШТ-ээр Ганын хаалганд 15 дахь гоолоо оруулж байсан юм.
2001 оноос олон улсын хэмжээний тэмцээнд оролцож эхэлсэн М.Клозегийн ДАШТ-ий 15 дахь гоол Ганад 2:1-ээр хожигдох эрсдлээс багаа аварсан төдийгүй, түүний хувийн амжилтыг 70 гоолд хүргэснээрээ Германы хөлбөмбөгчид хамгийн олон гоол оруулсан гэдэг өөр нэг рекордын эзэн болголоо. Түүнээс өмнө агуу Герд Мюллер нийт 68, түүнээс ДАШТ-ийн 14 гоолоороо германчуудаа тэргүүлж байсан юм.

Өнөө үеийн хөлбөмбөгчид дундаас ийм өндөр амжилт үзүүлсэнд Клозегийн өмнөөс шүтэн бишрэгчид нь, баг дасгалжуулагчид нь магнай хагартал баярлаж байгаа ч хэзээний даруу тэрээр элдэв рекордын тухай ярианд тэгтлээ автдаггүй нэгэн гэдгээ хэлсэн. “Энэ гоол миний хувьд чухал гэдэг нь үнэн ч рекордын тухай ярих би дургүй. Ялангуяа намайг Герд Мюллертэй битгий харьцуулаарай. Тэр агуу тоглогчтой намайг хэзээ ч эн зэрэгцүүлж болохгүй” хэмээн ДАШТ-ий өмнөхөн Германы төлөө 69 дэх гоолоо оруулсны дараа хэлж байсан юм.
Мирослав Клозе талбайд гарч ирээд ердөө 112 дахь секунддээ гоол хийж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулаад зогссонгүй, хөлбөмбөгчнийхөө хувьд карьерынхаа хамгийн оргил амжилтыг тогтоож чадлаа. Талбайд 69 дэх минутад орж ирээд 71 дэх минутад тоглолтын харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн түүний энэ гоол Клозегийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулсан 15 дахь бөмбөг гэдгээрээ дэлхийн дээд амжилтыг домогт Роналдотой хамт эзэмших эрхийг өгч байгаа юм. Хөлбөмбөгийн ДАШТ-ий түүхэнд Роналдо 15 гоолтойгоор хамгийн олон бөмбөг оруулсан хэмээн өчигдрийг хүртэл нэгдүгээрт бичигдэж байсан бол одоо М.Клозе түүнтэй энэ алдрыг хуваан хүртэх болж байна. Бразилийн алдарт хөлбөмбөгч Роналдо ч дэлхийн рекордыг хуваан эзэмшигчдээ тэр даруй баяр хүргэж, “Клубт тавтай морил, Клозе. Ямар их жаргалтай байгааг чинь төсөөлж байна аа. Ямар гайхалтай ДАШТ вэ” хэмээн твиттерээр жиргэсэн юм.

Тэдний 15 дахь гоолууд хоёулаа Ганын хаалганд орсон нь ёстой л хувь заяаны тохиол гэлтэй. Роналдо 2006 оны ДАШТ-ээр Ганын хаалганд 15 дахь гоолоо оруулж байсан юм.
2001 оноос олон улсын хэмжээний тэмцээнд оролцож эхэлсэн М.Клозегийн ДАШТ-ий 15 дахь гоол Ганад 2:1-ээр хожигдох эрсдлээс багаа аварсан төдийгүй, түүний хувийн амжилтыг 70 гоолд хүргэснээрээ Германы хөлбөмбөгчид хамгийн олон гоол оруулсан гэдэг өөр нэг рекордын эзэн болголоо. Түүнээс өмнө агуу Герд Мюллер нийт 68, түүнээс ДАШТ-ийн 14 гоолоороо германчуудаа тэргүүлж байсан юм.

Өнөө үеийн хөлбөмбөгчид дундаас ийм өндөр амжилт үзүүлсэнд Клозегийн өмнөөс шүтэн бишрэгчид нь, баг дасгалжуулагчид нь магнай хагартал баярлаж байгаа ч хэзээний даруу тэрээр элдэв рекордын тухай ярианд тэгтлээ автдаггүй нэгэн гэдгээ хэлсэн. “Энэ гоол миний хувьд чухал гэдэг нь үнэн ч рекордын тухай ярих би дургүй. Ялангуяа намайг Герд Мюллертэй битгий харьцуулаарай. Тэр агуу тоглогчтой намайг хэзээ ч эн зэрэгцүүлж болохгүй” хэмээн ДАШТ-ий өмнөхөн Германы төлөө 69 дэх гоолоо оруулсны дараа хэлж байсан юм.
Гоолоороо бүх цаг үеийн ДАШТ-ийг тэргүүлэгч таван хөлбөмбөгч:
|
Байр |
Нэр |
Улс |
Оноо |
Оролцсон Тоглолт |
Дундаж оноо |
Оролцсон ДАШТ-үүд |
|
1 |
Роналдо |
Бразиль |
15 |
19 |
0.79 |
1998, 2002, 2006 |
|
1 |
Мирослав Клозе |
Герман |
15 |
20 |
0.75 |
2002, 2006, 2010, 2014 |
|
3 |
Герд Мюллер |
Баруун Герман |
14 |
13 |
1.08 |
1970, 1974 |
|
4 |
Жюст Фонтен |
Франц |
13 |
6 |
2.17 |
1958 |
|
5 |
Пеле |
Бразиль |
12 |
14 |
0.86 |
1958, 1962 |
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























