БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
МОНГОЛ УЛС АНХ УДАА ТОГОРУУНЫ БАЯР ТЭМДЭГЛЭЛЭЭ
Монголд анх удаа тогорууны баярыг энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд амжилттай зохион байгууллаа. Олон улсын тогорууны сан болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан энэ баярыг БОНХЯ, Биндэр сумын ЗДТГ, ИТХ болон бусад олон байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.
Дэлхийн улс орнууд жил бүр тогорууны баяр зохион байгуулдаг. Баярын үеэр хүмүүс энэ үзэсгэлэнт шувуудыг харж баясахаас гадна, тогоруу шувууны амьдрах орчныг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэдэг ажээ.
Тогорууны баярыг зохион байгуулж буй нь Монгол болон дэлхийн хэмжээнд ховордож байгаа цэн тогоруу болон ус намгархаг газрын хамгааллын тухай нутгийн иргэдийн ойлголтыг сайжруулах зорилготой. Баярын үеэр байгаль орчин, ус намгархаг газрын хамгааллын үндэс, ховор зүйлийн тогоруунууд болон тэдгээрийг хамгаалах, байгаль орчны холбогдох хууль тогтоомжууд, мөн Хурхын хөндийд хийж буй цэн тогорууны судалгааны тухай цогц мэдээлийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагынхан нутгийн иргэдэд хүргэлээ. Баярын өдөр үндэсний бөх барилдаж, сур харван, хурдан морь уралдуулснаас гадна Биндэр сумын сурагчид буриад бүжиг бүжиглэж, АНУ-ын “The Muppet Show” хамтлагийн жүжигчид“Цэн тогоруугаа хамгаалъя” сэдэвт утсан хүүхэлдэйн тоглолт сонирхуулжээ.
Монголд анх удаа тогорууны баярыг энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд амжилттай зохион байгууллаа. Олон улсын тогорууны сан болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс санаачлан энэ баярыг БОНХЯ, Биндэр сумын ЗДТГ, ИТХ болон бусад олон байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм. Дэлхийн улс орнууд жил бүр тогорууны баяр зохион байгуулдаг. Баярын үеэр хүмүүс энэ үзэсгэлэнт шувуудыг харж баясахаас гадна, тогоруу шувууны амьдрах орчныг хамгаалах үйлсэд дуу хоолойгоо нэгтгэдэг ажээ.

0 Сэтгэгдэл