Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
“БУЯНТ-УХАА 1” ХОРООЛЛООС ОРОН СУУЦ АВАХ ЖУРМЫГ ӨӨРЧИЛЖЭЭ
Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг өөрчилсөн байна. Журмын 6.5-д “Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авах тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 4.3, 6.4 дүгээр заалтууд хүчингүй болно” гэж нэмлээ.
4.3 дугаарт “Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслэхгүй байна”, 6.4 дүгээрт “Хэрэв худалдан авагч энэхүү журмын 4.3-д заасан хугацаанаас өмнө орон сууцаа худалдах бол ТОСК-ийн зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж ам.метрийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдана” гэсэн заалтууд байгаа юм.
“Буянт-Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдэд худалдан борлуулахтай холбоотой журмын дагуу сугалаагаар 1540 иргэн байр худалдан авах эрхтэй болсон. Үүнээс 39 иргэн байрны үнийн 30 хүртэл хувийн төлбөрийг төлж, 913 иргэн 30 хувийн урьдчилгаа төлж захиалгын гэрээ байгуулж, зургаан иргэн 100 хувь төлбөрөө төлж, байрны түлхүүр авах нөхцөлөө бүрдүүлсэн байна.
Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг өөрчилсөн байна. Журмын 6.5-д “Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авах тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 4.3, 6.4 дүгээр заалтууд хүчингүй болно” гэж нэмлээ.4.3 дугаарт “Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслэхгүй байна”, 6.4 дүгээрт “Хэрэв худалдан авагч энэхүү журмын 4.3-д заасан хугацаанаас өмнө орон сууцаа худалдах бол ТОСК-ийн зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж ам.метрийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдана” гэсэн заалтууд байгаа юм.
“Буянт-Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдэд худалдан борлуулахтай холбоотой журмын дагуу сугалаагаар 1540 иргэн байр худалдан авах эрхтэй болсон. Үүнээс 39 иргэн байрны үнийн 30 хүртэл хувийн төлбөрийг төлж, 913 иргэн 30 хувийн урьдчилгаа төлж захиалгын гэрээ байгуулж, зургаан иргэн 100 хувь төлбөрөө төлж, байрны түлхүүр авах нөхцөлөө бүрдүүлсэн байна.
0 Сэтгэгдэл























