Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
БӨХЧҮҮД БЭЛТГЭЛДЭЭ ГАРЧЭЭ
Улсын баяр наадам болоход 20 гаруйхан хоног үлдсэн энэ өдрүүдэд наадмын бэлтгэл хэдийнэ эхэлжээ.
Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээнийхэн ШШГЕГ-ийн амралт Төр хурахын аманд энэ сарын 15-наас эхлэн галд гарснаар энэ жилийн бөхчүүдийн бэлтгэлийг эхлүүлсэн байна.
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ч.Баянмөнх, аймгийн арслан Б.Одгэрэл, Б.Дэлгэрсайхан, Ж.Галбадрах, Б.Уугандаваа, аймгийн заан Б.Эрдэнэбаяр, Э.Саранбаатар, цэргийн заан Э.Тулга нарын улс, аймаг, цэргийн цолтой гучаад бөх багтсан тус галыг улсын аварга Г.Эрхэмбаяр ахалж байгаа гэнэ. Улсын заан Б.Батмөнх тэргүүтэй Төв аймгийн бөхчүүд ч энэ сарын 15-нд начин Б.Бадам-Очироор ахлуулан уламжлал ёсоор нутгийнхаа Дүнжингарав уулын аманд бэлтгэлдээ гарсан байна.
Харин Хэнтий аймгийн “Хан Хэнтийн аварга” дэвжээнийхэн нутаг руугаа наадмынхаа бэлтгэлд гарчээ. Тэд Цэнхэр мандал сумын нутагт Хэрлэн голынхоо хөвөөнд Өндөр дэнж гэдэг газар тав дахь жилдээ бэлтгэлээ хийх гэж байгаа нь энэ юм. Тус галд улсын харцага Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, С.Ариунбилэг, Г.Ганцоож, З.Наранбаатар, аймгийн начин Д.Аззаяа, Ш.Отгонтөгс тэргүүтэй 30-аад бөх багтаж, улсын начин Д.Батбаяр, Б.Одхүү нар багш дасгалжуулагчаар нь ажиллах аж.
Б.Гончигдамба гарьдаар ахлуулсан Завхан аймгийн “Засагт ханы Завхан” дэвжээний бөхчүүд наадмынхаа бэлтгэлийг нутагтаа хийхээр хүлгийн жолоо залсан байна. Тус галд улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, аймгийн арслан Ж.Сүхбат, Л.Лха-Очир, Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Т.Бэгзсүрэн, аймгийн начин Б.Даваадорж, О.Батжаргал тэргүүтэй 40-өөд бөх багтаж буй. Жил бүр бөхчүүдийн бэлтгэл хийдэг Сүүж ууланд одоогоор Ховд, Хөвсгөл аймгийнхан бэлтгэлээ хийж байгаа бол Увс аймгийнхны Төв аймгийн Эрдэнэ суманд галаараа гарсан гэнэ.
Улсын баяр наадам болоход 20 гаруйхан хоног үлдсэн энэ өдрүүдэд наадмын бэлтгэл хэдийнэ эхэлжээ. Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээнийхэн ШШГЕГ-ийн амралт Төр хурахын аманд энэ сарын 15-наас эхлэн галд гарснаар энэ жилийн бөхчүүдийн бэлтгэлийг эхлүүлсэн байна.
Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Ч.Баянмөнх, аймгийн арслан Б.Одгэрэл, Б.Дэлгэрсайхан, Ж.Галбадрах, Б.Уугандаваа, аймгийн заан Б.Эрдэнэбаяр, Э.Саранбаатар, цэргийн заан Э.Тулга нарын улс, аймаг, цэргийн цолтой гучаад бөх багтсан тус галыг улсын аварга Г.Эрхэмбаяр ахалж байгаа гэнэ. Улсын заан Б.Батмөнх тэргүүтэй Төв аймгийн бөхчүүд ч энэ сарын 15-нд начин Б.Бадам-Очироор ахлуулан уламжлал ёсоор нутгийнхаа Дүнжингарав уулын аманд бэлтгэлдээ гарсан байна.
Харин Хэнтий аймгийн “Хан Хэнтийн аварга” дэвжээнийхэн нутаг руугаа наадмынхаа бэлтгэлд гарчээ. Тэд Цэнхэр мандал сумын нутагт Хэрлэн голынхоо хөвөөнд Өндөр дэнж гэдэг газар тав дахь жилдээ бэлтгэлээ хийх гэж байгаа нь энэ юм. Тус галд улсын харцага Э.Оюунболд, аймгийн арслан Б.Хадбаатар, С.Ариунбилэг, Г.Ганцоож, З.Наранбаатар, аймгийн начин Д.Аззаяа, Ш.Отгонтөгс тэргүүтэй 30-аад бөх багтаж, улсын начин Д.Батбаяр, Б.Одхүү нар багш дасгалжуулагчаар нь ажиллах аж.
Б.Гончигдамба гарьдаар ахлуулсан Завхан аймгийн “Засагт ханы Завхан” дэвжээний бөхчүүд наадмынхаа бэлтгэлийг нутагтаа хийхээр хүлгийн жолоо залсан байна. Тус галд улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, аймгийн арслан Ж.Сүхбат, Л.Лха-Очир, Ш.Пүрэвгарьд, аймгийн харцага Т.Бэгзсүрэн, аймгийн начин Б.Даваадорж, О.Батжаргал тэргүүтэй 40-өөд бөх багтаж буй. Жил бүр бөхчүүдийн бэлтгэл хийдэг Сүүж ууланд одоогоор Ховд, Хөвсгөл аймгийнхан бэлтгэлээ хийж байгаа бол Увс аймгийнхны Төв аймгийн Эрдэнэ суманд галаараа гарсан гэнэ.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
ch
javhaa barildaachee
2014.06.19
























