БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИ АЖИЛЛАГСАДТАЙГАА ХЭЛЭЛЦЭЭРТ ОРЛОО
“Оюу толгой” компанийн удирдлагууд цомхотголтой холбоотой асуудлаар Үйлдвэрчний хороотойгоо хэлэлцээр хийжээ. Таван асуудлын хүрээнд тохиролцсон хэлэлцээрийн хүрээнд холбогдох гэрээг байгуулахаар болсон байна.
Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” компани үндсэн 219 ажилтандаа бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан тухай мэдэгдэл хүргүүлж, хуулийн дагуу эдгээр ажилчдын хөдөлмөрийн гэрээг ирэх сарын 14-нд цуцлах хүртэл үндсэн цалинг нь олгоно гэсэн юм. Харин үүнийг өөрчилж, дундаж цалингаар нь тооцож олгохоор болсон байна. Уурхайн ажилчдын хувьд дундаж цалингийн хэмжээ нь үндсэн цалингаасаа ойролцоогоор 50 орчим хувиар өндөр байдаг аж. Түүнчлэн ажлаас халагдсаны тэтгэмжийг олгохдоо ажилласан жилээс хамаарч, урамшууллын системээр тооцохоор болжээ. Энэ нь зургаагаас дээш жил ажилласан хүмүүст гурван сарын дундаж цалин дээр нэмж 1000 ам.доллар өгөх гэх мэтчилэн шаталсан байдлаар зохицуулагдах юм байна.
өдрөөс өдөрт ядуурсаар байгаа энэ хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байнаа. дээр сууж байгаа хэдэн арчаагүй луйварчдыг яах вэ? хэзээ ард түмний амьдрал сайжрах болж бнаа?
“Оюу толгой” компанийн удирдлагууд цомхотголтой холбоотой асуудлаар Үйлдвэрчний хороотойгоо хэлэлцээр хийжээ. Таван асуудлын хүрээнд тохиролцсон хэлэлцээрийн хүрээнд холбогдох гэрээг байгуулахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар “Оюу толгой” компани үндсэн 219 ажилтандаа бүтцийн өөрчлөлтөд хамрагдсан тухай мэдэгдэл хүргүүлж, хуулийн дагуу эдгээр ажилчдын хөдөлмөрийн гэрээг ирэх сарын 14-нд цуцлах хүртэл үндсэн цалинг нь олгоно гэсэн юм. Харин үүнийг өөрчилж, дундаж цалингаар нь тооцож олгохоор болсон байна. Уурхайн ажилчдын хувьд дундаж цалингийн хэмжээ нь үндсэн цалингаасаа ойролцоогоор 50 орчим хувиар өндөр байдаг аж. Түүнчлэн ажлаас халагдсаны тэтгэмжийг олгохдоо ажилласан жилээс хамаарч, урамшууллын системээр тооцохоор болжээ. Энэ нь зургаагаас дээш жил ажилласан хүмүүст гурван сарын дундаж цалин дээр нэмж 1000 ам.доллар өгөх гэх мэтчилэн шаталсан байдлаар зохицуулагдах юм байна.
Б.Билгүүн
0 Сэтгэгдэл
2014.06.19
























