Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Хятадад ДАШТ-2014-ийн ялагчийг панда баавгайгаар таалгахыг хориглолоо
Бразильд болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хаанахын аль баг түрүүлэхийг урьдчилаад мэдчих юмсан гэж хэн хүнгүй бодож байгаа. Зарим нь бүр бооцоо тавьсан болохоороо ч байж мэдэх.
Хар цагаан өнгөтэй энэ эгдүүтэй амьтан өмнө нь тавьсан багуудын бэлгэ тэмдэг, улс орны далбаанаас сонгон зааж аль нь ялахыг урьдчилан таадаг учраас хүмүүс хэний баг аварга болохыг таалгах гэж түүн рүү хошуурч байгаа нь түүний сэтгэл зүйд, улмаар эрүүл мэндэд нь муугаар нөлөөлнө гэж малын эмч нар үзсэнээс үүнийг нь хориглосон байна.
Ийнхүү тус улсын эрх баригичд өөрийн орны бэлгэ тэмдэг болсон энэ амьтнаар тэмцээний ялагчийн тухай таавар таалгахыг хориглолоо гэж The Wall Street Journal-д бичжээ.
Нэгэнт ийм шийдпвэр гарснаар аргаа барсан хөлбөмбөгийн хорхойтнууд одоо өөр амьтнаар орлуулах гэж яст мэдхийд хандах болсон гэнэ. Гэхдээ тэдний “үзмэрч” яст мэдхийн ид шид нь хараахан батлагдаагүй байгаа юм байна.
Бразильд болж байгаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хаанахын аль баг түрүүлэхийг урьдчилаад мэдчих юмсан гэж хэн хүнгүй бодож байгаа. Зарим нь бүр бооцоо тавьсан болохоороо ч байж мэдэх. Хар цагаан өнгөтэй энэ эгдүүтэй амьтан өмнө нь тавьсан багуудын бэлгэ тэмдэг, улс орны далбаанаас сонгон зааж аль нь ялахыг урьдчилан таадаг учраас хүмүүс хэний баг аварга болохыг таалгах гэж түүн рүү хошуурч байгаа нь түүний сэтгэл зүйд, улмаар эрүүл мэндэд нь муугаар нөлөөлнө гэж малын эмч нар үзсэнээс үүнийг нь хориглосон байна.
Ийнхүү тус улсын эрх баригичд өөрийн орны бэлгэ тэмдэг болсон энэ амьтнаар тэмцээний ялагчийн тухай таавар таалгахыг хориглолоо гэж The Wall Street Journal-д бичжээ.
Нэгэнт ийм шийдпвэр гарснаар аргаа барсан хөлбөмбөгийн хорхойтнууд одоо өөр амьтнаар орлуулах гэж яст мэдхийд хандах болсон гэнэ. Гэхдээ тэдний “үзмэрч” яст мэдхийн ид шид нь хараахан батлагдаагүй байгаа юм байна.
0 Сэтгэгдэл
























