96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Буриадын уугуул, нутгийн үүлдрийн үхэр монголд байна гэв
Орос-Монголын генийн мэргэжилтнүүд олон жилийн хайгуул судалгааны ажлын үр дүнд буриадын уугуул, нутгийн үүлдрийн үхэр монголын зүүн хойд нутагт байгааг саяхан олсон байна. Шинжээч, судлаачдын хэлж байгаагаар бол энэ үүлдрийн үхэр нь сибирийн хахир байгаль цаг уурт зохицсон, бага зардлаар амьдардаг, байгалийн цэвэр бүтээгдхүүн өгөх баталгаатай үүлдэр юм гэж Буриадын засгийн газарт хийсэн мэдээлэлд дурджээ.
Орос-Монголын генийн мэргэжилтнүүд олон жилийн хайгуул судалгааны ажлын үр дүнд буриадын уугуул, нутгийн үүлдрийн үхэр монголын зүүн хойд нутагт байгааг саяхан олсон байна. Шинжээч, судлаачдын хэлж байгаагаар бол энэ үүлдрийн үхэр нь сибирийн хахир байгаль цаг уурт зохицсон, бага зардлаар амьдардаг, байгалийн цэвэр бүтээгдхүүн өгөх баталгаатай үүлдэр юм гэж Буриадын засгийн газарт хийсэн мэдээлэлд дурджээ. Буриадын уугуул буубэй гэдэг үүлдрийн хонийг олж арчилснаар одоо 300 мянган толгойд хүрээд байгаа бол буриад нутгийн уламжлалт үүлдрийн үхрийг олох зорилт тавин олон жил хөөцөлдсөний эцэст олсон нь энэ гэнэ.
Шинжилгээний баг Улаанбаатараас зүүн хойд зүгт 700 км газар луу нисч очоод дараа нь 200 км газар машинаар туулж, бас 100 орчим км газрыг мориор туулж байж хэргээ бүтээжээ. Энэ үхэр октябрийн хувьсгалын дараа оросоос дүрвэн монголд ирж суурьшсан хоёр буриад айлд 300 орчим толгой байсан байна. “Бид нутгийн энэ үүлдрийг эрж Хятад, Өвөөр монгол, Манжуурт хайгаад олоогүй. Эцсийн эцэст ингэж нэг юм амжилтад хүрлээ” гэж Буриадаас монголд суугаа төлөөлөгчдийн газрын тэргүүн Сергей Будажапов хэлжээ. Үхрийн ДНК-г мэрэгжилтнүүд Москва руу шинжилгээнд илгээсэн байна.
“Одоо хамгийн гол асуудал бол энэ үхрийг худалдан авах хөрөнгө, хамгийн гол нь хил давуулан авахад мал эмнэлэг, эрүүл ахуйн төрөл бүрийн шаардлагыг хангах, энэ бүхний эцэст хэрхэн авчрах вэ гэдэг л байна” гэж Будажапов хэлжээ.

0 Сэтгэгдэл