УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ФИФА-гийн түшмэлд Англи улс авлига өгсөн үү

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2018 оны тэмцээн явуулах орныг шалгаруулах сонгуулийн үеэр Английн хөлбөмбөгийн холбоо ФИФА-гийн төлөөлөгчид авлига өгсөн тухай асуудлыг шалгаж эхэллээ гэж Олон улсын хөлбөмбөгийн холбоо ФИФА-гийн ёсзүйн хорооны төлөөлөгч Майкл Гарсиа мэдэгдсэн байна. Энэ сонгууль болсон 2010 оны хоёрдугаар сард английн хороо Карибын хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч 160 хүнд зориулан 25 мянган фунт стерлинг зарцуулан оройн зоог барьсан юм байна.
Харин Английн хөлбөмбөгийн үндэсний хорооны төлөөлөгчид, өмгөөлөгч нь болохоор энэ нь энэ нь ямар ч хууль дүрэм зөрчөөгүй гэж байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ Английн хөлбөмбөгийн үндэсний холбоо 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Орост явуулахаар болж шийдвэрлэсний дараа Тайландын хөлбөмбөгийн шигшээ багтай нөхөрсөг тэмцээн явуулахаар тохиролцсоныг ч бас энэ үеэр мөрдөн шалгах юм байна.
2018, 2022 оны дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг ОХУ, Катар улсууд өөртөө зохион байгуулах эрхээ 2010 онд Цюрихт болсон Олон улсын хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны санал хураалтаар аваад байгаа юм.

0 Сэтгэгдэл