УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Х.ЦАГААНБААТАР: ЖҮДО БӨХ ОЮУНЫ ТЭНХЭЭТЭЙ БОЛГОДОГ
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга тамирчин Х.Цагаанбаатартай бэлтгэлийнх нь үеэр цөөн үг солилоо. Тэрээр “Монгол жүдо 2020” төслийг нээж, Увс аймагт ажиллаад иржээ.
-2020 оны олимпын багийг одооноос бэлтгэхээр болоод бүх суманд жүдогийн дэвжээ байгуулж, Увс аймгаар яваад ирж. Та ч бас төрсөн нутгаасаа эхэлсэн үндэсний томоохон төсөлд оролцлоо...?
-“Монгол жүдо 2020” төслийг холбооноос маань санаачлаад ирээдүй болсон залуус хүүхдүүдийг дэмжихээр бүх сумыг жүдогийн дэвжээтэй болгохоор зорьж байна. Энэ ажлыг Увс аймгаас эхэллээ.
Монголын жүдогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын ерөнхий прокурор Дорлигжавын санаачилгаар эхлүүлсэн энэ ажлыг эхлүүлээд ирлээ. Жүдог сонирхож хичээллэж байгаа хүүхдүүд албан ёсоор дэвжээ, кимонотой болж, Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн багш нартай тэднийг дасгалжуулахаар боллоо. Нутгийн ард түмэн үнэхээр сайхан хүлээж авсан. Жүдо бол хүүхэд залууст асар том хүмүүжил, соёл, ах захаа хүндлэх боловсрол олгодог учраас үүнийг хөдөө орон нутагт түгээх зорилготой.
-Жүдо бол манай улсын хувьд тэргүүлэх спорт. Хөдөө сумдад жүдог сонирхон хичээллэдэг хүүхдүүд хэр их байна вэ?
-Маш их байна. Нэг суманд хамгийн багадаа 30-40 хүүхэд хичээллэж байна. Увс аймгийн Баруунтуруун суманд гэхэд 60 гаруй хүүхэд жүдогоор хичээллэж байна. Эцэг эхчүүд нь ч гэсэн сайхан дэмжиж байна. Дэвжээгүй, өмсгөлгүй хэсэг хүүхдүүд хичээллэж байгаад тэр дутагдалтай зүйлийг нь өгчихөөр илүү урам орон хичээллэж байна билээ. Жүдо бол хүүхдэд биеийн хүч өгөхөөс гадна оюуны тэнхээ суулгадаг. Жүдогоор хичээллэсэн хүүхэд амьдрал дээр шийдвэр гаргах мөчтэй тулгарахаараа шантарч халгадаггүй. Тийм тэсвэр тэвчээрийг өгдөг юм л даа. Мөн дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сард гаргасан олимп, дэлхийн аваргын медальтай тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг олгох зарлиг гарсан. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд спортыг их сонирхдог, хичээллэдэг болсон байна.
-Сумдад дэвжээ байгуулах заал хэр хүрэлцээтэй байна вэ?
-Увс аймгийн сумдын нутгийн зөвлөл заалны асуудлыг хариуцаж байгаа. Нутгийн зөвлөлийнхөн нь ингэж санаачилга гаргаж, дэмжиж байгаа учраас Увсын хүүхэд, залуус их азтай байна.
-Таны хувьд бэлтгэлийн нэг жүдогиг хэр удаан өмсдөг вэ?
-Хүүхдүүдийн хувьд жүдоги нь хурдан багадчихгүй л бол нэг жилээс жил хагас өмсчихдөг. Бид нарын хувьд өглөө оройгүй бэлтгэл хийдэг учраас хурдан муудна. Тэмцээний хоёр, бэлтгэлийн хоёр жүдогитой бол жил гаруй болно. Олон угаагаад өнгө нь гандчихвал өсч болохгүй.
ene teneg zaluu
за чам шиг тэнэгийн оюуны тэнхээ гэж юу байдгыг мэдэхгүй юмаа ном уншиж үзсэн боловуу чи
OO BAS IKH BIEE TOOGOOD ZUB YABJ CHADAHGUI BAIGAA UG NI IIM NER HUNDTEI BOLCHIHOOD BIEE GOE ABCH YABIBAL ZUGEER DEE DAANCH ARAATAN CHIG TUUHII MAH IDEED YADAJ AYATAIHAN IDEHGUI NOHOI CHIG IDEED
UG NI SAIN ZALUU DAANCH ARAATAN BOLOOD BAIGAA TUUHII MAH IDEED
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга тамирчин Х.Цагаанбаатартай бэлтгэлийнх нь үеэр цөөн үг солилоо. Тэрээр “Монгол жүдо 2020” төслийг нээж, Увс аймагт ажиллаад иржээ. -2020 оны олимпын багийг одооноос бэлтгэхээр болоод бүх суманд жүдогийн дэвжээ байгуулж, Увс аймгаар яваад ирж. Та ч бас төрсөн нутгаасаа эхэлсэн үндэсний томоохон төсөлд оролцлоо...?
-“Монгол жүдо 2020” төслийг холбооноос маань санаачлаад ирээдүй болсон залуус хүүхдүүдийг дэмжихээр бүх сумыг жүдогийн дэвжээтэй болгохоор зорьж байна. Энэ ажлыг Увс аймгаас эхэллээ.
Монголын жүдогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын ерөнхий прокурор Дорлигжавын санаачилгаар эхлүүлсэн энэ ажлыг эхлүүлээд ирлээ. Жүдог сонирхож хичээллэж байгаа хүүхдүүд албан ёсоор дэвжээ, кимонотой болж, Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн багш нартай тэднийг дасгалжуулахаар боллоо. Нутгийн ард түмэн үнэхээр сайхан хүлээж авсан. Жүдо бол хүүхэд залууст асар том хүмүүжил, соёл, ах захаа хүндлэх боловсрол олгодог учраас үүнийг хөдөө орон нутагт түгээх зорилготой.
-Жүдо бол манай улсын хувьд тэргүүлэх спорт. Хөдөө сумдад жүдог сонирхон хичээллэдэг хүүхдүүд хэр их байна вэ?
-Маш их байна. Нэг суманд хамгийн багадаа 30-40 хүүхэд хичээллэж байна. Увс аймгийн Баруунтуруун суманд гэхэд 60 гаруй хүүхэд жүдогоор хичээллэж байна. Эцэг эхчүүд нь ч гэсэн сайхан дэмжиж байна. Дэвжээгүй, өмсгөлгүй хэсэг хүүхдүүд хичээллэж байгаад тэр дутагдалтай зүйлийг нь өгчихөөр илүү урам орон хичээллэж байна билээ. Жүдо бол хүүхдэд биеийн хүч өгөхөөс гадна оюуны тэнхээ суулгадаг. Жүдогоор хичээллэсэн хүүхэд амьдрал дээр шийдвэр гаргах мөчтэй тулгарахаараа шантарч халгадаггүй. Тийм тэсвэр тэвчээрийг өгдөг юм л даа. Мөн дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сард гаргасан олимп, дэлхийн аваргын медальтай тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг олгох зарлиг гарсан. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд спортыг их сонирхдог, хичээллэдэг болсон байна.
-Сумдад дэвжээ байгуулах заал хэр хүрэлцээтэй байна вэ?
-Увс аймгийн сумдын нутгийн зөвлөл заалны асуудлыг хариуцаж байгаа. Нутгийн зөвлөлийнхөн нь ингэж санаачилга гаргаж, дэмжиж байгаа учраас Увсын хүүхэд, залуус их азтай байна.
-Таны хувьд бэлтгэлийн нэг жүдогиг хэр удаан өмсдөг вэ?
-Хүүхдүүдийн хувьд жүдоги нь хурдан багадчихгүй л бол нэг жилээс жил хагас өмсчихдөг. Бид нарын хувьд өглөө оройгүй бэлтгэл хийдэг учраас хурдан муудна. Тэмцээний хоёр, бэлтгэлийн хоёр жүдогитой бол жил гаруй болно. Олон угаагаад өнгө нь гандчихвал өсч болохгүй.
0 Сэтгэгдэл
2014.06.15
2014.06.13
2014.06.13
2014.06.13
























