Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Орон сууцны зээлийг үнэт цаас гаргаж санхүүжүүлнэ
Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээр “Орон сууц мөрөөдөл биш боллоо” гэж байсан цаг саяхан. Гэтэл банкууд найм бус өөрийн зээлийн нөхцөлөө орон сууц авах хүсэлтэй иргэдэд тулгаж байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Үүнийг орон сууцны зээлийн санхүүжилт тасалдсантай холбоотой гэж байгаа. Харин Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай орон сууцны зээл хэвийн үргэлжилж байна. Санхүүжилт хийж байгаа гэсэн. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы мэдээлснээр одоогоор орон сууцны жилийн найман хувийн зээлийг санхүүжүүлэх зорилогтой 421 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлыг удахгүй шийдэх ажээ. Ипотекийн найман хувийн зээлийг үнэт цаас болгох ажлыг Монголын ипотекийн корпорац /МИК/, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч хийнэ.
Цаашид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгүүлэх, хөрөнгийн биржээр олон нийтэд арилжаалах төлөвлөгөө байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг үнэт цаас худалдаалж байнгын эргэлтэд оруулна гэсэн үг.
Өнгөрсөн онд ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн үнэт цаас болгож үл хөдлөх хөрөнгийн хоёрдогч зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбож эхэлжээ. Ингээд МИК-аас гаргасан 328 тэрбум төгрөгийн орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас гаргасан байна. Банкуудын гаргасан орон сууцны бүх зээлийг багцалж МИК-д төвлөрүүлж Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн дагуу бүртгэж авчээ. Гэхдээ энэ үнэт цаас хөрөнгийн биржээр арилжаалагдаагүй юм. Хаалттай хүрээнд арилжаалжээ. Энэ үнэт цаасны гол худалдан авагч нь Монголбанк бөгөөд 90 хувь нь ногдож байгаа аж. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль 2010 онд батлагдсан. Иймд мөнгөн урсгал бий болгох боломжтой актив, орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас эрх зүйн орчин бүрдсэн ч өнөөг хүртэл бүтээгдэхүүн нь гараагүй байна. Харин өнгөрсөн жилээс эхлэл нь тавигдаж энэ онд дараагийн шатанд гарах нөхцөл нь бүрдэж буй юм.
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар арилжааны банкуудын олгосон ипотекийн зээл 2280.5 тэрбум төгрөгт хүрч нийт зээлдэгчийн тоо 56137 болсон байна. Энэ нь ипотекийн зээл өсч буй үзүүлэлт. Одоогоос хоёр жилийн өмнө ипотекийн зээлийн үлдэгдэл манай улсын ДНБ-ний зургаан хувийг эзэлдэг байлаа. Харин энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 13 хувьд хүрчээ. Банкуудын ипотекийн зээлийн энэ үлдэгдлийн 67.5 хувь буюу 1538.5 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл юм. Энэ бол жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл юм. Үлдсэн 29.3 хувь буюу 668.5 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгожээ. Мөн 3.2 хувь буюу 73.5 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл тус тус бүрдүүлж байна.
Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээр “Орон сууц мөрөөдөл биш боллоо” гэж байсан цаг саяхан. Гэтэл банкууд найм бус өөрийн зээлийн нөхцөлөө орон сууц авах хүсэлтэй иргэдэд тулгаж байна гэсэн шүүмжлэл гарах болсон. Үүнийг орон сууцны зээлийн санхүүжилт тасалдсантай холбоотой гэж байгаа. Харин Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос жилийн найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай орон сууцны зээл хэвийн үргэлжилж байна. Санхүүжилт хийж байгаа гэсэн. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханы мэдээлснээр одоогоор орон сууцны жилийн найман хувийн зээлийг санхүүжүүлэх зорилогтой 421 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлыг удахгүй шийдэх ажээ. Ипотекийн найман хувийн зээлийг үнэт цаас болгох ажлыг Монголын ипотекийн корпорац /МИК/, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтарч хийнэ. Цаашид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах, бүртгүүлэх, хөрөнгийн биржээр олон нийтэд арилжаалах төлөвлөгөө байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ орон сууцны жилийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг үнэт цаас худалдаалж байнгын эргэлтэд оруулна гэсэн үг.

0 Сэтгэгдэл