96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Баруун хойноос салхитай үед нислэг саатаж болзошгүй
“Чингис Хаан” олон улсын нисэх буудал нэг чиглэлийн хөөрч, буух зурвастай учраас хаврын улиралд ихэвчлэн арын салхины хязгаарлалт хэтэрснээс үүдэн нислэг саатах тохиолдол гардаг.
Мөн “Чингис Хаан” ОУНБ-ын цаг агаар, уур амьсгалын олон жилийн төлөв байдлаас харахад зонхилох салхины чиглэл нь хөөрөх, буух зурвасын чиглэлтэй давхацдаг. Ялангуяа хаврын улиралд өдрийн цагаар агаарын хэмийн өөрчлөлтөөс шалтгаалан нар мандсанаас 2-3 цагийн дараа баруун хойноос салхины хүч эрс нэмэгдэж, нар жаргасны дараа намдах төлөвтэй байдаг. Энэ нь зарим нислэг үдээс хойш Чингис Хаан ОУНБ-д газардах үед хүндрэл учруулдаг тул тухайн нислэгийн хөөрөх цагийг хойшлуулж зохицуулалт хийдэг.
Түүнчлэн хаврын сүүл болон зуны эхэн сарын зарим өдөр зүүн өмнө зүгээс хүчтэй салхи салхилдаг нь агаарын хөлөг хөөрч гарахад саад учруулдаг. Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан зургадугаар сарын прогноз мэдээнээс харахад энэ сар нэлээд салхитай байх төлөвтэй байна.
Иймээс зүүн өмнө зүгээс хүчтэй салхитай үед “Чингис хаан” ОУНБ-аас хөөрөх нислэг хойшлох, мөн баруун хойноос салхитай өдөр ““Чингис хаан” ОУНБ-д буух нислэг саатах тохиолдол гарч болзошгүй тул эрхэм хүндэт зорчигчид Та бүхэн аяллаа зөв төлөвлөхийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК санал болгож байна.
“Чингис Хаан” олон улсын нисэх буудал нэг чиглэлийн хөөрч, буух зурвастай учраас хаврын улиралд ихэвчлэн арын салхины хязгаарлалт хэтэрснээс үүдэн нислэг саатах тохиолдол гардаг. Мөн “Чингис Хаан” ОУНБ-ын цаг агаар, уур амьсгалын олон жилийн төлөв байдлаас харахад зонхилох салхины чиглэл нь хөөрөх, буух зурвасын чиглэлтэй давхацдаг. Ялангуяа хаврын улиралд өдрийн цагаар агаарын хэмийн өөрчлөлтөөс шалтгаалан нар мандсанаас 2-3 цагийн дараа баруун хойноос салхины хүч эрс нэмэгдэж, нар жаргасны дараа намдах төлөвтэй байдаг. Энэ нь зарим нислэг үдээс хойш Чингис Хаан ОУНБ-д газардах үед хүндрэл учруулдаг тул тухайн нислэгийн хөөрөх цагийг хойшлуулж зохицуулалт хийдэг.

0 Сэтгэгдэл