Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Улсын хэмжээнд 16 сая төл бойжиж байна гэв
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал өнөөдөр Засгийн газрын 11-11 төвд ажиллаж иргэдийн асуултад хариуллаа.
Энэ жил улсын хэмжээнд 286.6 мянган га талбайд үр тариа, 10.0 мянган га талбайд төмс, 5.5 мянган га талбайд хүнсний ногоо, 65.0 мянган га талбайд тосны ургамал тариалжээ. 16.1 сая мал төллөснөөс 16 сая төл бойжиж байна хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал онцолсон юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас уламжлалт мал аж ахуйн салбараас гадна мах, сүү, ноосны чиглэлийн үүлдэр угсааны малын эрчимжсэн аж ахуйг түлхүү дэмжих бодлого баримталж байгаа аж. Түүнчлэн газар тариалангийн салбарт ногоочдын үйл ажиллагааг механикжуулах, хүнсний ногооны зоорь барих зэрэг төслийг дэмжжээ. Хөнгөн үйлдвэрийн салбарт ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн, ферм, хүлэмжийн аж ахуйд зориулж 270 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэрлэлд 140 тэрбум төгрөг баталсныг олгож эхлээд байна. Өнгөрсөн намар 14.546 мянган тонн мах нөөцөлснөөс 9200 тонныг борлуулжээ. Наадам хүртэл махны нөөц хангалттай гэдгийг тэрээр хэллээ.
Мөн малчдыг эдийн засгийн мэдлэгтэй болгоход анхаарч, түүхий эдээ хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулдаг жишгийг бий болгосон. Малчдын бүх гүйлгээ тухайн хүний “Малчин данс”-аар дамжин хийх бөгөөд ингэснээр бүх төрлийн зээл, хөнгөлөлтөд хамрах боломжтой болох аж.
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал өнөөдөр Засгийн газрын 11-11 төвд ажиллаж иргэдийн асуултад хариуллаа.Энэ жил улсын хэмжээнд 286.6 мянган га талбайд үр тариа, 10.0 мянган га талбайд төмс, 5.5 мянган га талбайд хүнсний ногоо, 65.0 мянган га талбайд тосны ургамал тариалжээ. 16.1 сая мал төллөснөөс 16 сая төл бойжиж байна хэмээн Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал онцолсон юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас уламжлалт мал аж ахуйн салбараас гадна мах, сүү, ноосны чиглэлийн үүлдэр угсааны малын эрчимжсэн аж ахуйг түлхүү дэмжих бодлого баримталж байгаа аж. Түүнчлэн газар тариалангийн салбарт ногоочдын үйл ажиллагааг механикжуулах, хүнсний ногооны зоорь барих зэрэг төслийг дэмжжээ. Хөнгөн үйлдвэрийн салбарт ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн, ферм, хүлэмжийн аж ахуйд зориулж 270 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэрлэлд 140 тэрбум төгрөг баталсныг олгож эхлээд байна. Өнгөрсөн намар 14.546 мянган тонн мах нөөцөлснөөс 9200 тонныг борлуулжээ. Наадам хүртэл махны нөөц хангалттай гэдгийг тэрээр хэллээ.
Мөн малчдыг эдийн засгийн мэдлэгтэй болгоход анхаарч, түүхий эдээ хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулдаг жишгийг бий болгосон. Малчдын бүх гүйлгээ тухайн хүний “Малчин данс”-аар дамжин хийх бөгөөд ингэснээр бүх төрлийн зээл, хөнгөлөлтөд хамрах боломжтой болох аж.
0 Сэтгэгдэл























