Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Тариалах ажил дуусч байна
Хэдийгээр өнөөдөр хур бороо элбэгтэй байгаа ч улсын хэмжээнд 286,6 мянган га-д үр тариа, 10.0 мянган га-д төмс, 5.5 мянган га-д хүнсний ногоо, 65.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 370.9 мянган га-д тариалаад байгаа нь үр тарианы 90.7 хувь, хүнсний ногоо 66.1 хувь, төмс 65.1 хувьтай байгаа юм байна. Энэ хаврын тариалалтад зориулан 724 аж ахуйн нэгж, иргэнд 2.71 мянган тонн шатахуун, 290 аж ахуйн нэгж, иргэнд улаанбуудайн 9,2 мянган тонн үр, 306 аж ахуйн нэгж, иргэнд 124.42 тонн ургамал хамгааллын бодис тус тус хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ хийж зээлээр олгожээ.
2008 онд Атрын III аяныг эхлүүлснээс хойш үрийн шинэчлэл хийгээгүй учраас энэ жил хойд хөршөөс үр импортолж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан гадаадаас авсан элит үрийг 830-880 мянга, дотоодын үрийг 680 мянган төгрөгөөр үнэлж өгсөн юм. Тариаланчдад үр худалдан авах нийт төлбөрийн 20 хувь, шатахууныг 50 хувь, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус зээлээр олгожээ. Тариаланчид үлдсэн төлбөрийг намрын ургацаас эргэн төлөх юм.
Хэдийгээр өнөөдөр хур бороо элбэгтэй байгаа ч улсын хэмжээнд 286,6 мянган га-д үр тариа, 10.0 мянган га-д төмс, 5.5 мянган га-д хүнсний ногоо, 65.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 370.9 мянган га-д тариалаад байгаа нь үр тарианы 90.7 хувь, хүнсний ногоо 66.1 хувь, төмс 65.1 хувьтай байгаа юм байна. Энэ хаврын тариалалтад зориулан 724 аж ахуйн нэгж, иргэнд 2.71 мянган тонн шатахуун, 290 аж ахуйн нэгж, иргэнд улаанбуудайн 9,2 мянган тонн үр, 306 аж ахуйн нэгж, иргэнд 124.42 тонн ургамал хамгааллын бодис тус тус хөнгөлөлттэй нөхцөлөөр гэрээ хийж зээлээр олгожээ. 2008 онд Атрын III аяныг эхлүүлснээс хойш үрийн шинэчлэл хийгээгүй учраас энэ жил хойд хөршөөс үр импортолж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан гадаадаас авсан элит үрийг 830-880 мянга, дотоодын үрийг 680 мянган төгрөгөөр үнэлж өгсөн юм. Тариаланчдад үр худалдан авах нийт төлбөрийн 20 хувь, шатахууныг 50 хувь, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатайгаар тус тус зээлээр олгожээ. Тариаланчид үлдсэн төлбөрийг намрын ургацаас эргэн төлөх юм.
0 Сэтгэгдэл























