УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
М.ОДГЭРЭЛ: ИХ МАСТЕР БОЛОХЫН ТӨЛӨӨ ХИЧЭЭНЭЭ
Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотод болсон даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ спортын амьд домог, дэлхийн 13 удаагийн аварга Зоя Голубеваг 13 дахь өрөгт хожиж, шуугиан дэгдээж байсан М.Одгэрэлийг Тайландад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байх үеэр нь ярилцлаа. “Хасу Мегастарс” клубийн залуу тамирчин тэрээр саяхан өндөрлөсөн насанд хүрэгчдийн УАШТ-д тэргүүлсэн билээ.
-Юуны түрүүнд шинэхэн улсын аваргад баяр хүргэе?
-Баярлалаа, улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож түрүүллээ. Энэ удаа тэргүүлснээр спортын мастер цолны болзол хангасан.
-Өрсөлдөгчид хүчтэй байв уу?
-Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнтэй сайхан боллоо. Жил ирэх тусам тэмцээн зохион байгуулалт сайжирч, оролцох тамирчдын тоо нэмэгдсээр байгаа. Тэмцээний шагнал ч гэсэн өндөр болсон. УАШТ-д оролцсон ихэнх тамирчин спортын мастер, дэд мастер цолтой байлаа. Би 11 өрөг тоглосноос долоо хожиж, дөрөв тэнцсэн. Тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө тэргүүлэх болзлоо хангасан. Энэ тэмцээний 10 дахь өрөгт спортын мастер Б.Нандинцэцэгтэй хийсэн тоглолт л хамгийн хүнд байлаа.
-Улсын аваргад тэргүүлсэн тамирчид Азийн аваргад оролцох эрхтэй болсон. Тэмцээндээ хэр бэлтгэж байна?
-Улсын аваргаас алт, мөнгөн медаль авсан тамирчид Тайландад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Энэ сарын 6-нд Тайландыг зорино. Тэмцээн 10-наас 15-ны хооронд болно. Эмэгтэйчүүдээс спортын мастер Г.Амгалан эгч, спортын мастер Г.Энхтуяа эгч бид гурав явна. Эрэгтэйчүүдээс их мастер Д.Эрдэнэбилэг, М.Ганжаргал их мастер явахаар болсон. Миний хувьд өглөө 9-нөөс 15:00 цаг хүртэл эрчимтэй бэлтгэл хийж байгаа. Бусад цагаар онлайнаар даам тоглоно. Бас өөрийнхөө оролцсон тэмцээнийхээ өргийг үзэж алдаагаа засна даа.
-Сүүлийн үед тамирчид онлайнаар тэмцээнд бэлтгэдэг болж. Онлайнаар тоглох, хүнтэй тоглох хоёрын аль нь үр дүнтэй вэ?
-Би онлайнаар нэг их тоглоод байдаггүй. Онлайнаар тогловол хурдан сэтгэдэг болох байх. Гэхдээ хүнтэй тогловол илүү үр дүнтэй.
Өнгөрсөн есдүгээр сард Улаанбаатар хотод болсон даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд энэ спортын амьд домог, дэлхийн 13 удаагийн аварга Зоя Голубеваг 13 дахь өрөгт хожиж, шуугиан дэгдээж байсан М.Одгэрэлийг Тайландад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэж байх үеэр нь ярилцлаа. “Хасу Мегастарс” клубийн залуу тамирчин тэрээр саяхан өндөрлөсөн насанд хүрэгчдийн УАШТ-д тэргүүлсэн билээ. -Юуны түрүүнд шинэхэн улсын аваргад баяр хүргэе?
-Баярлалаа, улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож түрүүллээ. Энэ удаа тэргүүлснээр спортын мастер цолны болзол хангасан.
-Өрсөлдөгчид хүчтэй байв уу?
-Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөөнтэй сайхан боллоо. Жил ирэх тусам тэмцээн зохион байгуулалт сайжирч, оролцох тамирчдын тоо нэмэгдсээр байгаа. Тэмцээний шагнал ч гэсэн өндөр болсон. УАШТ-д оролцсон ихэнх тамирчин спортын мастер, дэд мастер цолтой байлаа. Би 11 өрөг тоглосноос долоо хожиж, дөрөв тэнцсэн. Тэмцээн дуусахаас нэг өдрийн өмнө тэргүүлэх болзлоо хангасан. Энэ тэмцээний 10 дахь өрөгт спортын мастер Б.Нандинцэцэгтэй хийсэн тоглолт л хамгийн хүнд байлаа.
-Улсын аваргад тэргүүлсэн тамирчид Азийн аваргад оролцох эрхтэй болсон. Тэмцээндээ хэр бэлтгэж байна?
-Улсын аваргаас алт, мөнгөн медаль авсан тамирчид Тайландад болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Энэ сарын 6-нд Тайландыг зорино. Тэмцээн 10-наас 15-ны хооронд болно. Эмэгтэйчүүдээс спортын мастер Г.Амгалан эгч, спортын мастер Г.Энхтуяа эгч бид гурав явна. Эрэгтэйчүүдээс их мастер Д.Эрдэнэбилэг, М.Ганжаргал их мастер явахаар болсон. Миний хувьд өглөө 9-нөөс 15:00 цаг хүртэл эрчимтэй бэлтгэл хийж байгаа. Бусад цагаар онлайнаар даам тоглоно. Бас өөрийнхөө оролцсон тэмцээнийхээ өргийг үзэж алдаагаа засна даа.
-Сүүлийн үед тамирчид онлайнаар тэмцээнд бэлтгэдэг болж. Онлайнаар тоглох, хүнтэй тоглох хоёрын аль нь үр дүнтэй вэ?
-Би онлайнаар нэг их тоглоод байдаггүй. Онлайнаар тогловол хурдан сэтгэдэг болох байх. Гэхдээ хүнтэй тогловол илүү үр дүнтэй.
Б.Мөнхбат
0 Сэтгэгдэл
























